ХӨНГӨЛӨЛТ БА ТЭТГЭЛЭГ

Хөнгөлөлттэй элсэх нөхцөлүүд

ЭЕШ-д өндөр оноо авсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлнө. Үүнд:

  • 750-аас дээш бол 50 хувь
  • 700-749 оноотой бол 30 хувь
  • 650-699 оноотой бол 20 хувь
  • 600-649 оноотой бол 10 хувь
  • Тухайн чиглэлээр аймаг хот, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 5 байрт шалгарч байсан бол 30-40 хувь хүртэл
  • Сити их сургуулиас суралцах эрхийн урилга хүлээн авсан бол 5-20 хувь хүртэл
  • ЕБС-ийг “А” үнэлгээтэй төгссөн бол 30 хувь
  • Биеийн тамир спортын өндөр амжилт гаргаж байсан болон спортын зэрэг цолтой бол 20-50 хувь хүртэл
  • Элсэгч нь 8-р сарын 25-ны дотор сургалтын төлбөрөө бүрэн төлбөл 10 хувь, 9-р сарын 1-ний дотор сургалтын төлбөрөө бүтэн төлбөл 5 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Тайлбар: Дээр дурдсан хөнгөлөлтүүд нь хамтарсан хөтөлбөрт хамаарахгүй бөгөөд давхардуулж олгохгүй.

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • СИТИ их сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Дэмбэрэлцэрэн сангийн тэтгэлэг
  • Голомт банкны нэрэмжит тэтгэлэг
  • Оюу Толгой ХХК-ийн “Говийн оюу-Оюутны тэтгэлэг”
  • АНУ-ын Шульц Глобал Инвестмент Компанийн нэрэмжит тэтгэлэг
  • Сургалтын Төрийн Сан…