Бизнесийн сургууль

1998 онд СИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо/ байгуулагдахад нээгдсэн 3 мэргэжлийн нэг нь “Үйлчилгээний менежмент” байсан бөгөөд 17 оюутан элсэн орсноор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Анх Монгол улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай, эдийн засгийн ухааны доктор Н.Цэрэнпил, Н.Нацагдорж нарын нэр хүндтэй хүмүүс багшилж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм.
2004 онд бие даан зохион байгуулагдсан менежментийн тэнхим 2008 оны захирлын 01/02 тоот тушаалаар Бизнесийн Удирдлагын факультет, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн захирлын 01 тоот тушаалаар Бизнесийн сургууль болон өргөжсөн.

photo