Барилга, архитектур, дизайны сургууль

1998 онд CИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо ДС/ байгуулагдахад нээгдсэн 3 мэргэжлийн нэг нь хувцас дизайн юм.

2005 онд График дизайн, 2007 онд Интерьер дизайн, 2011 онд Архитектур, 2016 онд барилга инженерийн хөтөлбөр тус тус нээгдсэн.

Манай багшлах боловсон хүчин АНУ, Сингапур, Унгар болон Монгол улсын нэр хүндтэй сургуулиудыг төгссөн чадварлаг багш нараас бүрддэг бөгөөд хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын чанарыг олон улсын төвшинд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Тухайлбал: АНУ- ын San Jose State их сургуулийн төгсөгч багш Ч.Солонго интерьер дизайн болон архитектурын мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах, сургалтын хэвшмэл шинж чанарыг өөрчлөх талаар санаачлагатай ажиллаж, бодит хувь нэмэр оруулав. 2015 онд Испани улсаас Desigual брэндийн дизайнер, зохион бүтээгч Э.Одхүү 4 сарын хугацаатай зочин профессороор ажиллав. Европын холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “EMMA” хөтөлбөрийн хүрээнд докторант, дэд профессор Д.Отгонзаяа Итали улсад 18 сар, магистр багш Д.Энхцэцэг ХБНГУ-д 1 жилийн хугацаатай тус тус амжилттай суралцаж байна.

Манай сургууль Монголын Дизайнеруудын Холбоо, Монголын Архитекторуудын Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбооны гишүүн байгууллага бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээг, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2007, 2008, 2013, 2014 онуудад “Сити Дизайн” улсын уралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

Барилга – Архитектур дизайны сургууль нь:

  • Компьютер – График дизайны тэнхим
  • Барилга – Архитектур, Интерьер дизайны тэнхим
  • Хувцас дизайны тэнхим гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт зургаан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.
previous arrow
next arrow
Slider