Гоо сайхны сургууль

1998 онд СИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо/ бакалаврын зэрэгтэй гоо сайхны мэргэжилтэн бэлтгэх анги нээж 30 оюутан элсэн орсноор гоо сайхны сургуулийн хөгжлийн гараа эхэлсэн юм. Анхны сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд монголын арьс гоо заслын анхдагч эмч нарын нэг их эмч Л. Гаваа, одоогийн “Байгаль” салоны эрхлэгч О.Байгаль, Сайд нарын гэж нэршсэн Нэгдсэн II эмнэлгийн их эмч Д.Отгонжаргал, Польш улсад мэргэжил эзэмшсэн Л. Мядагмаа нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Нямдаваа микро биологи, УИХ- ын гишүүн асан О. Одончимэд эрүүл ахуйн хичээлийг тус тус зааж оюуны хөрөнгө оруулалт хийсэн түүхтэй.

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖИЛ:

Мэргэжлийн нэр Суралцах хугацаа Зэрэг
Арьс, гоо засал+/make-up, nail art/ 4 жил Бакалавр
Үсчин, стилист+/make-up, nail art/ 4 жил Бакалавр
Сувилахуй 4 жил Бакалавр
Химийн технологи/гоо сайхны бүтээгдэхүүн судлал 4 жил Бакалавр
Гоо заслын технологич 1.5 жил Магистр
Арьс, гоо засал+/make-up, nail art/- эчнээ 2.5 жил Бакалавр
Үсчин, стилист+/make-up, nail art/- эчнээ 2.5 жил Бакалавр

Багш нар