Хүмүүнлэгийн сургууль

Сити Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургууль нь 2018 онд байгуулагдсан. Тус онд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч коллежийг сургуульдаа нэгтгэн, Гадаад хэлний тэхимтэй хамтатган Хүмүүнлэгийн сургууль болгож өргөжүүлсэн юм.

Манай сургууль нийт 12 багштай бөгөөд багш боловсон хүчнүүд нь гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалж, салбартаа туршлага хуримтлуулсан, мэргэжлийн өндөр чадвартай  хамт олноос бүрдэж байна.

Гадаад хэлний тэнхим 2015 оноос эчнээ ангийн, 2018 оноос магистрын хөтөлбөрийн сургалт тус тус эрхлэн явуулж буй агаад ойрын хугацаанд цахим хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт болон гадаадад амьдарч буй иргэдэд дээд боловсрол олгохоор зайны сургалтын системээ хөгжүүлэх гэж байна.

Сэтгүүл зүйн тэнхимийн хувьд 2019-2020 онны хичээлийн жилээс магистрын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэж эхлээд байгаа юм. Мөн тэнхимийн дэргэдэх сэтгүүлч-сурагч клубыг ирэх оноос ажиллуулж, хүүхэд залууст мэргэжлээ сонгоход туслах, сайн мэргэжилтэн болоход чиглүүлэх зорилго тээж байна.

previous arrow
next arrow
Slider