© СИТИ ИХ СУРГУУЛЬ

СИТИ ИХ СУРГУУЛЬ Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Хүндэт таныг урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулийн оюутнуудын дунд CИTИ  их сургуулиас зохион байгуулж буй Монгол улсын Төрийн хошой шагналт,  зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан оюутны эрдэм  шинжилгээний хуралд илтгэгчээр оролцохыг урьж байна.           

Хурал 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт СИTИ их сургуулийн №408 тоот танхимд эхэлнэ.

Хуралд оролцох оюутны илтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хэвлэмэл болон онлайн хэлбэрээр хүлээж авна.

Хаяг: CИTИ их сургуулийн №607 тоот 

khulug_tsen@yahoo.com

Лавлах утас: 99749863, 88749863

Илтгэлийн сэдэв:

"Чадраабалын Лодойдамбын уран бүтээлийг тайз дэлгэцнээ амьдруулсан туршлага, сургамж”  

Илтгэлд тавигдах шаардлага:

Судалгааны бүтээлд тавигддаг нийтлэг шаардлагыг хангасан байна. Компьютерт (Times New Roman point 12. Мөр хоорондын зай 1,5-аар) үг үсэг, найруулгын алдаагүй шивнэ. Судалгаанд ашигласан ном зохиолын нэрсийг хавсаргана. Удирдсан багшийн цол зэрэг, овог нэр болон өөрийн нэр хаяг, холбоо барих утасны дугаар,  E mail хаягаа тодорхой бичнэ.

Болзол:

Нэгдүгээр байр-1: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хоёрдугаар байр-1: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Тусгай байр-1: Өргөмжлөл, мөнгөн шагнал

СИТИ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

dle templates freefilm online
Таны ирээдүй-Бидний бахархал