© СИТИ ИХ СУРГУУЛЬ

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 111 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “АМАЗОНКА” УРАН УНШЛАГЫН НААДМЫН УДИРДАМЖ

2017.10.22 УЛААНБААТАР ХОТ

Зорилго: Их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг таниулан сурталчлах, мэргэжлийн ангийн оюутнуудын урын сан, ур чадварыг дээшлүүлэх, оюутны авьяас билгийг хөхүүлэн дэмжих

Хамрах хүрээ: CИTИ их сургуулийн нийт оюутны дунд зохион байгуулна.

Зохиолын сонголт: Д.Нацагдорж "Шувуун саарал”, "Хөдөө талын үзэсгэлэн”, "Хуучин хүү”

Бүртгэл: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17:30 хүртэл №607 тоот өрөөнд /Гадаад хэлний тэнхим/

Хугацаа, байр: 2017 оны 11 дүгээр сарын 17-нд 15:00 цагт №408 тоот танхимд

Тавигдах шаардлага:

1. Зохиолын сонголтоос нэг бүтээлийг авч бүрэн эхээр нь цээжээр, эсвэл бичвэрээс харж уншиж болно.

2. Зохиолын утга агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлсэн байх

3. Дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, нүүрний хувирал зэрэг ур чадвар харуулсан элементийг хэрхэн эзэмшсэнийг харгалзан үнэлж дүгнэнэ.

Шалгаруулалт:

а/ Мэргэжлийн ангийн оюутнууд:

1. Нэгдүгээр байр-1: 30 000 ₮

2. Хоёрдугаар байр-1: 20 000 ₮

б/ Мэргэжлийн бус ангийн оюутнууд:

1. Нэгдүгээр байр-1: 30 000 ₮

2. Хоёрдугаар байр-1: 20 000 ₮

Жич: Д.Нацагдоржийн зохиолууд нь зарим ном, сурах бичгүүд болон GOOGLE.MN-д алдаа мадагтай нийтлэгдсэн байх тул зохиолын сонголтыг хийхдээ зөвхөн Д.Нацагдорж "Бүрэн түүвэр” УБ 1996 номын эхийг эш үндэс болгоно уу. /Уг ном Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд буй/ Лавлах утас: 99749863 88749863

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

CИTИ ИХ СУРГУУЛИЙН

ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМ

ДРАМЫН ТЭНХИМ

dle templates freefilm online
Таны ирээдүй-Бидний бахархал