© СИТИ ИХ СУРГУУЛЬ

УРАН УНШЛАГЫН “АМАЗОНКА” НААДАМ БОЛОВ

Сити их сургуулийн Гадаад хэлний болон Кино драмын тэнхим хамтран Их зохиолч Боржигон Дашдоржийн Нацагдоржийн эснэсний /мэндэлсний/ 111 жилийн ойг тохиолдуулан уран уншлагын "Амазонка” наадам зохион байгуулав.

Наадамд оролцогсдыг хоёр номинациар шалгаруулсан бөгөөд мэргэжлийн ангиллын тэргүүн байрыг Одбаярын Номин (Жүжигчний II анги), дэд байрыг Өлзийсайханы Эрболд (Дуулаачийн III анги), сонирхогчдын ангиллын тэргүүн байрыг Баянбаатарын Мөнхтуяа (Жүжигчний I анги), удаах байрыг Эрдэнэбилэгийн Тодбаяр (Жүжигчний I анги)нар тус тус эзлэв.

Энэхүү наадмыг өргөжүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд урлагийн мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулийн оюутнуудыг хамарсан томоохон урлагийн наадам болно гэдэгт итгэлтэй байна гэж "Амазонка” наадмыг зохион байгуулагчид онцлов.

"Амазонка”-д идэвхтэй оролцсон болон шалгарсан оюутнууддаа баяр хүргэе!

 

 

dle templates freefilm online
Таны ирээдүй-Бидний бахархал