© СИТИ ИХ СУРГУУЛЬ

Олон улсын хуралд оролцлоо

Европын холбооны санхүүжилтээр хэрэгждэг ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Hub4Growth төсөл 2017 оны 10 сарын 6-7-ны өдрүүдэд Вьетнам улсын Данан хотын Дананын Их сургууль дээр зохион байгуулсан "Их сургууль ба аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа Азид” сэдэвт олон улсын хуралд Сити Их сургуулийг төлөөлж Гадаад харилцааны албаны дарга Ц.Ганбат оролцлоо. Энэ хуралд 6 улсын 8 их сургуулийн төлөөлөгчид орчин үед Их сургууль ба аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийн тухай хэлэлцэж, сайн туршлагаа хуваалцлаа. Хуралдааны эхний өдөр Бизнесийн сургуулийн захирал Г. Алтантовчийн хийсэн "Монголдахь хөдөлмөрийн зах зээл ба дээд боловсролын зөрүүтэй байдал” судалгааг танилцуулж илтгэл тавилаа. Энэ судалгаа М. Анужингийн орчуулгаар хурлын эмхтгэлд орж хэвлэгдсэн байна. Илтгэл бэлдэхэд дээрх судалгааны дүгнэлтүүдээс гадна БСШУСЯ, АХБ-ны дээд боловсролын өөрчлөлт төслийн төлөвлөгөө, бодлогын баримт бичиг болон төслийн тайлангуудын тоо баримтыг ашигласан. Хуралдааны 2 дахь өдөр, үдээс хойш, төслийн удирдлагын хуралдаан болж, ИСААН төвийг байгуулах Hub4Growth Төслийн явцын талаар гүйцэтгэлийн тайланг тавив. Төслийн гүйцэтгэл хангалттай үнэлэгдлээ.

Гадаад харилцааны алба


dle templates freefilm online
Таны ирээдүй-Бидний бахархал