Англи улсын Pearson College London-ний 70% хөнгөлөлттэй сургалтанд таныг урьж байна

Pearson College London-оос 2021 оны 1, 7, 9 дүрээр сар болон 2022 оны 1 дүгээр сард тус тус явагдах Бизнесийн удирдлагын 3 долоо хоногийн 70% хөнгөлөлттэй сургалтанд суралцахыг хүссэн оюутан, багш, төгсөгчдийн шалгаруулалт 2020.04.02-04.26 хүртэл  явагдаж байна.

Пирсон Колледж Лондон нь Их Британийн хамгийн орчин үеийн, нэр хүнд бүхий бие даасан дээд боловсролын байгууллагуудын нэг бөгөөд Financial Times Хөрөнгийн биржийн 100 индекс (FTSE 100)-тэй цорын ганц байгуулага  юм.

Англи хэл дээр явагдах уг сургалтаар Бизнесийн стратеги, түүний тогтвортой байдал, стратегийн инновацыг олон талаас нь судлах бөгөөд  сургалтын үер бизнесийн байгууллагуудад зочилж, чөлөөт цагаараа Англичуудын соёл, иргэншилтэй танилцах боломжтой.

Пирсон Колледж Лондон-оос СИТИ их сургуульд энэ сургалтанд 10 хүн суралцуулах боломж олгосон бөгөөд та бүхэн дараах мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаж, сонгон шалгаруулалтанд идэвхтэй оролцоно уу

  Гадаад Харилцааны Алба

             2020.04.14