Бакалаврын сургалт

Аялал жуулчлал

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн төлөв байдлыг судлан, үнэлгээ дүгнэлт өгдөг, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг зохион байгуулж, бусдад сурталчлан таниулах, багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн ёсзүйтэй менежер бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Аялал жуулчлалын менежер
  • Аялал зохион байгуулагч
  • Аялалын хөтөч
  • Захиалга хариуцсан менежер
  • Жуулчны баазын менежер
  • Зочид буудлын зохион байгуулагч
  • Төрийн захиргааны болон төсвийн байгууллагад аялал жуулчлалын бодлого зохицуулалтын мэргэжилтэн
  • Хөтөч тайлбарлагч
  • Амралт, сувилалын менежер
  • Аялал жуулчлалын багш
  • Тур агентийн менежер

Зочлох үйлчилгээ

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Зочлохуйн үйлчилгээний салбарт олон улсын стандарт болон үндэснийхээ онцлогт нийцсэн харилцааны соёл,  зочиндоо хандах зан суртахуун төлөвшсөн, шинийг санаачлагч, бүтээлч, чадварлаг шинэ үеийг манлайлагч-менежерүүдийг бэлтгэнэ.

 

АЖЛЫН БАЙР

  • Зочид буудал, рестораны менежер
  • Хоол, ундааны үйлчилгээний менежер
  • Зочид буудал, жуулчны баазын менежер
  • Угтах үйлчилгээний менежер
  • Хурал, зөвлөгөөн хариуцсан менежер
  • Event менежер
  • Зочид буудал, зоогийн газрын менежментийн багш

Агаарын тээврийн үйлчилгээ

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Агаарын тээврийн үйлчилгээний салбарт онгоцны бүхээгийн үндсэн үйлчилгээ, нисэх онгоцны буудлын зочлох үйлчилгээ, тийзийн захиалга, борлуулалтын үйлчилгээ, зорчигчийн хоол, ундааны үйлчилгээ, зорчигчийн аюулгүй байдал чиглэлээр онолын мэдлэг, дадлага чадвар, зочлох үйлчилгээний зөв хандлага эзэмшсэн мэргэжилтэн болно.

 

АЖЛЫН БАЙР

  • Хилийн хяналт, хорио цээр бусад байгууллагуудтай харилцах зохицуулагч
  • Агаарын тээврийн байгууллагуудтай харилцах авиа компанийн менежер
  • Онгоцны үйлчлэгч
  • Нислэгийн тийз борлуулалтын оператор
  • Байгууллагын захиргаа удирдлага, хэрэглэгчийн сэтгэл ханамж хариуцсан мэргэжилтэн
  • Нисэх буудлын үйл ажиллагааны удирдлагын төв, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
  • Газрын үйлчилгээ, газрын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн
  • Ачаа тээврийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн