Багш, гадаад хэлний боловсрол (орос, англи)

Мэргэжлийн тодорхойлолт:

            Сурган  хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын өргөн мэдлэгтэй, заах аргын анхан шатны арга ухаанд суралцсан бакалаврын зэрэгтэй гадаад хэлний багш бэлтгэн гаргана.

Хөтөлбөрийн зорилго:

          Гадаад хэл заах арга ухаанд сургахын зэрэгцээ хүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх оюуны өндөр чадавхтай, эх оронч, бусад улс үндэстний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн нийгэм улс төрийн харилцаанд оролцох соёл эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх

Мэргэжилтний мэдлэг:

  • Гадаад хэлийг заан сургах онол, хэрэглээ, орчуулгын онолын цогц мэдлэг эзэмшинэ.
  • Тухайн хэлээр ярилцагч ард түмнүүдийн түүх соёл, орон судлал, хэлний хөгжлийн талаар онолын зохих төвшний мэдлэг эзэмшинэ.
  • Сүүлийн үеийн сургалтын арга технологи, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн үндсэн асуудлуудтай танилцана.

Мэргэжлийн чадвар:

  • Гадаад хэлээр эх зохиох, хоёр хэлнээ орчуулга хийх, ярианы болон бичгийн хэлийг хослуулан хэрэглэх чадвартай болно.
  • Тухайн хэлний авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, хэл найруулгын онцлог, төрөл болон төрөл бус хэлний үзэгдлийг харьцуулах буюу зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах чадвар эзэмшинэ
  • Хэлний түүх, соёл, зан үйл, орон судлал зэрэг олон асуудлыг интеграцчилсан, хэлний сургалттай холбон үр дүнтэй заах арга барилд суралцана.

Хандлага:

          Хэлний үзэгдэлд мэргэжлийн үүднээс хандах,  судалж буй хэлнийхээ хэрэглээний соёлыг чухалчлах, аливаа асуудалд өргөн цар хүрээтэй, өөртөө итгэлтэй байх чанарыг төлөвшүүлнэ.

Мэргэжлийн зориулалт:

Гадаад хэлний багш /бакалавр/ нь нийгмийн салбарын аль ч орчинд эх хэл, гадаад хэлийг адил тэгш заан дэлгэрүүлж, тухайн ард түмний оюуны болон ахуйн соёлыг эзэмшүүлж, ерөнхий боловсролын суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд гадаад хэлийг зааж сургахад шаардлагатай мэдлэг чадвар төлөвшүүлэхэд чиглэнэ.