Багш, сургуулийн өмнөх боловсрол

ЗОРИЛГО:  Сургуулийн өмнөх боловсролын бакалаврын төвшний багш бэлтгэх

ЗОРИЛТУУД:

  • Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, заах аргын шинжлэх ухааны үндсийг танин мэдүүлэх
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийг сургах арга зүйд суралцуулах
  • Боловсролын багц хууль, Сургуулийн өмнөх боловсролын хууль, БСШУС-ын сайдын тушаал болон бусад Хууль тогтоомжуудыг судлан эзэмшиж, хуулийн хүрээнд ажиллах чадамж эзэмших
  • Боловсрол судлалын орчин үеийн тулгамдсан асуудлуудтай танилцуулах
  • Бага насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчидтай ажиллах эв дүй эзэмшүүлэх
  • Өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвших ур ухаанд сургах

Мэргэжлийн зориулалт

  • Монгол улсын хэмжээнд үргэлж дутагдсаар ирсэн, эрэлт хэрэгцээтэй мэргэжил, ажлын байрны жагсаалтад байнга дээгүүр бичигдсээр байдаг Сургуулийн өмнөх насны боловсролын багш мэргэжил эзэмшүүлэх, нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээнд зориулсан мэргэжил.

Төрийн болон хувийн хэвшлийн,төв орон нутгийн  цэцэрлэгийн байгууллагад бүлгийн багш болон удирдах албан тушаалд ажиллах боломжтой.