Бакалаврын сургалт

Эзэмшүүлэх мэргэжлүүд:

Худалдаа

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн байгууллагын борлуулалтын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийх, борлуулалтын төлөвлөгөө болон хөтөлбөр боловсруулах онол арга зүй,  гэрээ хэлэлцээрийн урьдчилсан нөхцөлийг тохиролцох, барааг агуулах, тээвэрлэх, борлуулахтай холбоотой бүхий л шатны гэрээ хэлцлийг бие даан зохион байгуулах мэргэжлийн гадаад хэлний чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Гадаад худалдааны менежер
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Төрийн болон төрийн бус өмчийн байгууллагуудын гадаад эдийн засгийн харилцааны мэргэжилтэн
  • Олон улсын эдийн засгийн байгууллагуудад мэргэжилтэн
  • Олон нийтийн харилцааны менежер
  • Олон улсын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн менежер
  • Гаалийн менежер
Маркетинг

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлийн судалгааны үр дүнд тулгуурлан асуудлуудыг шийдвэрлэх багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн онол, практик хослуулсан, маркетингийн төлөвлөгөө бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг гардан удирддаг, харилцааны өндөр ур чадвартай судлаач мэргэжилтэнг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Маркетингийн менежер
  • Төлөвлөлтийн албаны мэргэжилтэн
  • Брэнд менежер
  • Борлуулалтын менежер
  • Зар сурталчилгааны менежер
  • Олон нийтийн харилцааны менежер
  • Байгууллагын бүх шатны менежер
Нягтлан бодох бүртгэл

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

АЖЛЫН БАЙР

  • Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч
  • Банк, банк бус, аж ахуйн нэгж байгууллагад дотоод аудитор
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад санхүүгийн байцаагч, Гаалийн байгууллагад байцаагч, хяналт шалгалтын байцаагч
  • Татварын зөвлөх компаниудад татварын зөвлөх
  • Банк, санхүү, даатгалын байгууллагад мэргэжилтэн
  • Санхүүгийн бусад байгууллагад мэргэжилтэн
Менежмент

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг, мэргэжлийн мэдээлэл ашиглан, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгдөг, эдийн засгийн сэтгэлгээтэй, бизнес төлөвлөгөө боловсруулах чадвартай, хамт олныг удирдан манлайлагч мэргэжилтэнг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Хүний нөөцийн менежер
  • Төслийн менежер, мэргэжилтэн
  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Үйл ажиллагааны менежер
  • Бизнесийн зөвлөх