Бакалаврын эчнээ, оройн ангийн сургалт

Нягтлан бодох бүртгэл /2,5 -3,5 жил/

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

АЖЛЫН БАЙР

  • Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч
  • Банк, банк бус, аж ахуйн нэгж байгууллагад дотоод аудитор
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад санхүүгийн байцаагч, Гаалийн байгууллагад байцаагч, хяналт шалгалтын байцаагч
  • Татварын зөвлөх компаниудад татварын зөвлөх
  • Банк, санхүү, даатгалын байгууллагад мэргэжилтэн
  • Санхүүгийн бусад байгууллагад мэргэжилтэн
Менежмент /2,5 -3,5 жил/

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг, мэргэжлийн мэдээлэл ашиглан, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгдөг, эдийн засгийн сэтгэлгээтэй, бизнес төлөвлөгөө боловсруулах чадвартай, хамт олныг удирдан манлайлагч мэргэжилтэнг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Хүний нөөцийн менежер
  • Төслийн менежер, мэргэжилтэн
  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Үйл ажиллагааны менежер
  • Бизнесийн зөвлөх