БАРИЛГА АРХИТЕКТУР ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫ ТЭНХИМ

Барилга Архитектур-Интерьер Дизайны тэнхим нь анх Монголжингоо Дээд Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар 2008.01.03-ны өдөр Дизайны тэнхимээс бие даан гарч, Интерьер-График дизайны тэнхим нэртэйгээр  7н багш, 110 гаруй оюутантай байгуулагдаж байжээ.

2011 онд СИТИ Дээд Сургуулийн захиргааны хурлын шийдвэрээр Архитектурын мэргэжлийг тэнхимдээ нэмэн шинээр элсэлт авч эхэлснээр  нийт 3-н мэргэжлийг 100-аад оюутан 7-н үндсэн багштай  Архитектур,Интерьер-График дизайн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон.

2012 оноос эхлэн Архитектур-Интерьер дизайны тэнхим нэртэйгээр бие дааж 4-н үндсэн багштайгаар 80-аад оюутантайгаар бие даасан тэнхим болж өнөөдрийг хүртэл аммжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэтийн зорилго: XXI зууны хүн төрөлхтний глобалчлан, даяаршилд хөл нийлүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг авч явах түүчээ болсон мэргэжилтэн бэлтгэх эрхэм, зорилгыг мастер төлөвлөгөөгөөр боловсруулж байна.

Ойрын зорилт: Мэргэжлийн онцлог, хариуцлага, чиг үүргийг, ухамсарлан, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, олон нийтэд хандсан үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж, багшлах боловсон хүчин, хүний нөөцийн хүртээмж, залгамж халааг тэнцвэртэй байлгах, оюутан солилцооны хөтөлбөр, клуб, холбоог идэвхтэй ажиллуулах, хүмүүнлэгийн сайн үйлсийн аянд нэгдэх, мэргэжлийн байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллан манлайлагч архитектор, барилгын инженер, интерьер дизайнеруудыг төгсгөн хөдөлмөрийн зах зээлд холбож өгнө.Оюутны хөнгөлөлт, дотоод гадаадын тэтгэлэгт хамруулах, эрүүл мэнд, багш оюутнуудын хөгжилд анхаарлаа хандуулан олон талт үйл ажиллагааг байнга явуулсаар ирсэн 20 жилийн туршлагатай салбаруудын нэг билээ

Тэнхимийн уриа: Монгол сэтгэлгээг дэлхийн тавцанд

ТӨГСӨГЧИД МААНЬ МОГОЛДОО АРХИТЕКТУР, ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫ ШИЛДЭГТ ТООЦОГДДОГ КОМПАНИУДАД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА

  • Төгссайхан- М Си Эс АНУН интерьер дизайнер
  • Энхболд- SaySanaa LLC интерьер дизайнер
  • Батбаяр- NEXT ELECTRONICS интерьер дизайнер
  • Ариунтуяа- Монголын барилгын инженерүүдийн холбоо
  • Солонго-UA Properties LLC интерьер дизайнер
  • Хулан- TOMThinK интерьер дизайнер
  • Мөнхтунгалаг- “Skinny” компанид интерьер дизайнер
  • Уранбаяр- “УРАН АСАР ХХК”-д архитектор
  • Азжаргал- “БЕСТ авто тюнинг” ХХК-д архитектор
  • Баттэмүүлэн- “ШИФТ” компанид архитектор