Боловсрол судлалын магистр

Мэргэжлийн тодорхойлолт

       Сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийн Бакалаврын зэрэгтэй  багш нар болон мөн шатны боловсролтой өөр мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн мэдлэг чадвар, хандлагыг шат ахиулж Боловсрол судлалын магистрын зэрэгтэй судлаач-багш  мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилго:

Сити их сургууль нь эрхэм зорилгоо “ХҮНЛЭГ, СОЁЛТОЙ, ӨНДӨР МЭДЛЭГ, ЧАДВАР БҮХИЙ ИРГЭНИЙГ БЭЛТГЭНЭ” гэж тодорхойлсон юм. Боловсрол судлалын магистрын сургалтын хөтөлбөрийн зорилго нь Сити их сургуулийн эрхэм зорилготой уялдахаас гадна, шинжлэх ухааны гүн бат мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй, судалгааны арга зүйн чадамжтай, тунгаан эргэцүүлэх сэтгэлгээтэй, судлаачийн өндөр ёс зүйтэй, бие даан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, мэргэжлийн зөв ёс зүйтэй, хүмүүнлэг хандлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг,  чадвар, дадал:

Мэдлэг:

  • Боловсрол судлалын онол-практикийн ахисан түвшний, системтэй мэдлэг
  • Боловсрол судлалын судалгаа, шинжилгээний онол, арга зүйн цогц мэдлэг
  • Боловсрол судлалын судалгааны арга зүй, статистик боловсруулалтын мэдлэг

Чадвар:

  • Боловсролын салбарын хүрээнд удирдагч багшийн удирдлага дор бакалаврын түвшний сургалтад ассистент багшаар ажиллах, оюутны суралцах үйлд үнэлгээ хийх
  • Судалгаанд суурилж, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлд үнэлгээ хийх
  • Туршилт, судалгаанд оролцох, дүгнэлт гаргах

Хандлага:

  • Аливаад тогтолцооны үүднээс судлаачийн байр сууринаас шинжлэх ухааны үндэстэй, бүтээлчээр хандах

Мэргэжлийн зориулалт

  • Бакалаврын төвшинд багшлах мэргэжил эзэмшсэн багш нарын мэргэжил, боловсролын төвшинг ахиулах
  • Өөрийн сургуулийн төгсөгч багш нарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах
  • Цаашид докторын шатны боловсрол эзэмшихэд нь суурь болгох