Гадаад харилцаа

Өнөөдрийн байдлаар Сити их сургууль Орос, Хятад, Солонгос, Япон, Флиппин, Сингапур, Франц улсын 20 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд зарим сургуультай 2+2 хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг юм. Үүнээс гадна, Олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог. Үүний жишээ бол 2013 оноос Европын Холбооны “Дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Eramus Mundus”, 2016 оноос “Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх Erasmus +” төслүүд тус тус амжилттай хэрэгжүүлж байна.

Төгсөөд гадаад, дотоодын шилдэг их дээд сургуульд суралцах нөхцөлийг хангах үндсэн зорилготойгоор оюутнууддаа англи хэлний сургалт явуулж, хамтран ажилладаг их сургуулиудтай хийх солилцооны хөтөлбөрт хамруулж байна.

Хамтарсан хөтөлбөрүүд

 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
Зочлох үйлчилгээ, Онгоцны үйлчлэгч БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр  Бакалавр
Аялал, агаарын тээврийн үйлчилгээний менежмент  БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр   Бакалавр

 

Багшлах бүрэлдэхүүн магистраас дээш зэрэгтэй бөгөөд англи хэлний багш нар 2017 онд Монгол дахь “fARO” International Educashion Group- ийн олон улсад багшлах эрхийн сургалтыг амжилттай дүүргэсэн болно. АНУ, Япон, БНСУ- аас багш нар ажилладаг. Мөн СИТИ их сургуулийн Урлагийн сургуульд ОХУ, БНХАУ, Япон, Бельги зэрэг орнуудаас оюутнууд ирж суралцдаг.

Манай сургууль Монголын Дизайнеруудын Холбоо, Монголын Архитекторуудын Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбооны гишүүн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Сити -Дизайн” улсын уралдааныг хоёр жил тутам амжилттай зохион байгуулж байна.

Мөн ОХУ, БНХАУ, Сингапур, Австри, Герман зэрэг орнуудад болсон олон улсын залуу дизайнеруудын уралдаанууд, үзэсгэлэн яармагт амжилттай оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг хүртээд байна.

Гоо сайхны сургуульд БНСУ, Бельги, ХБНГУ болон СИТИ их сургуулийн шилдэг төгсөгч мэргэжлийн багш нар багшилдаг.

Манай сургууль гадаас суралцагчын тоог нэмэгдүүлэх, оюутан солилцоог эрчимжүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны ERAMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ хөтөлбөрийн Монгол улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж, уг хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд Франц, Итали, Польш улсуудад хоёр багш, таван магистрант амжилттай суралцсан.

2018-2019 хичээлийн жилд Франц улсын Нице Софиа Антиполис их сургуультай оюутан, багш, ажилтан солилцоогоор явуулахнаар долоон багш, оюутны сонгон шалгаруулалт хийгдэж байна.