Гадаад хэлний орчуулга (англи, орос, япон, солонгос, хятад)

Мэргэжлийн тодорхойлолт:

     Эх хэлнийхээ зэрэгцээ судалж буй гадаад хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг  /TOEFL, IELTS, TOPIK, N5-N1/ хангахуйц мэдлэгтэй, мөн тухайн улс орны нийгэм, улс төр, түүх соёлын талаар өргөн мэдлэг чадвартай, төрөлх хэл ба харь хэлнээс  бичгийн болон аман орчуулга хийх чадвартай, нийгмийн сэтгэл зүйн мэдрэмжтэй, харилцааны соёлтой, орчуулагчийн өндөр ёс зүйтэй боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилго:

      Өнөөгийн нийгмийн  эрэлт хэрэгцээ, тавигдаж буй өндөр шаардлагад нийцсэн, хэлний гүн бат мэдлэг чадвартай,  нийгэм,-түүх, соёлын өргөн мэдлэг, мэдрэмжтэй, багаар ажиллах болон хөрвөх чадвартай, тасралтгүй хөгжих эрмэлзэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий орчуулагч бэлтгэхэд хөтөлбөр чиглэгдэнэ.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг,  чадвар, дадал:

  • Хэл шинжлэлийн ухааны талаар цогц мэдлэг, ойлголттой болж, судалж буй гадаад хэл ба төрөлх хэлнийхээ түгээмэл зүй тогтол, хөгжлийн хандлага болон хэлийг нь судалж буй улс үндэстний түүх, соёл, зан заншлын талаар суурь мэдлэгтэй болно.
  • Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмших буюу англи хэлний TOEFL, IELTS, солонгос хэлний TOPIK, япон хэлний N5-N1, хятад хэлний HSK-ийн зохих түвшнийг хангахуйц мэдлэгтэй болно.
  • Харь хэлнээс төрөлх хэл рүү, төрөлх хэлнээс харь хэл рүү төрөл бүрийн сэдвээр бичгийн болон аман орчуулга хийх чадвартай болно.
  • Орчуулгын онолын олон хэлбэрүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгож, хослуулан хэрэглэх чадвартай болно.
  • Шинжлэх ухаан-техникийн орчуулга, нэр томьёоны орчуулга, утга зохиол, албан бичиг гэх мэт төрөл бүрийн чиглэлийн орчуулгын арга зүйн дадал эзэмшинэ.
  • Харилцааны соёл, орчуулагчийн ёс зүйн мэдлэгтэй болсон байна.

Мэргэжлийн зориулалт

Монгол улсын төрийн болон төрийн бус  байгууллагуудын гадаад харилцаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагууд, уул уурхайн болон бусад салбарын пүүс компаниуд, гадаадын хамтарсан байгууллагууд, НҮБ-ын хүүхдийн сан буюу ЮНИСЕФ, Дэлхийн зөн, Жайка зэрэг олон улсын байгууллагууд, сонин хэвлэл, радио телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд, орчуулгын товчоо зэрэг газруудад орчуулагчийн албан тушаалд ажиллах боломжтой.