Доктор 

– Бизнесийн удирдлага /3 жил/

Бизнесийн удирдлага, менежмент, маркетингийн чиглэлээр эрдмийн ажил хийж буй судлаач, багш нар, бизнесийн салбарын өндөр түвшинд ажиллаж, судалгаанд суурилсан үндэслэлтэй шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмшихийг хүсч буй удирдах түвшний ажилтнуудыг элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж, шинжлэх ухааны аль нэг салбарын тодорхой асуудлын хүрээнд судалгааны ажил хийлгэн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах судлаачийг бэлтгэхэд оршдог.

Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

  1. Бизнесийн удирдлагын арга барил, хандлагыг ямагт хөгжүүлэн, боловсронгуй болгох, орчин цагийнхаа нөхцөл байдал, хөгжлийн шаардлагад нийцсэн удирдлагын арга барилын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа хийх боломжийг олгох
  2. Орчин үеийн бизнесийн онол, практикийн асуудлыг шинжлэх ухааны салбаруудын уулзварт холбон авч үзэж, өөрийн дагнасан чиглэлийн зэрэгцээгээр салбар дундын асуудлыг шийдвэрлэхийг зорих
  3. Амжилттай суралцаж буй докторантуудын судалгааны ажлыг сургуулийн төсөлт судалгааны бүтээлийн хүрээнд дэмжин амжилттай хэрэгжүүлэх
  4. Гадаад орнуудын судалгааны төлбөрт цахим сангаас хүн төрөлхтөний оюуны бүтээлийн охь дээжтэй танилцуулах боломж олгох