Их сургууль, ААН-ийн хамтын ажиллагааны төв

Европын холбооны ERASMUS+ хөтөлбөр буюу Их сургууль-бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх төслийн хүрээнд байгуулагдсан төв юм. Энэ төв нь оюутан, төгсөгчдөд ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд дэмжих чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг шаардлагатай мэдлэг, чадвар болон дадлын талаар нягт хамтран ажиллаж, санал бодлоо солилцох, хүлээн авсан шаардлагуудыг төгсөгчдөд эзэмшүүлэх, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байр суурьтай болоход нь туслах төв юм.

Их сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны төв нь төрийн институц, байгууллагууд болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоодог гүүр болж байна.

Их сургууль, ААН байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ажил олгогч, төгсөгч, сургуулийн гурвалсан үйл ажиллагааг танилцуулах сургалт, ажлыг зохион байгуулж, өөрсдийн тавигдах шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах, ажлын дадлага, ур чадвар олгох бүх хэлбэрийг манай сургууль дэмжин ажиллаж байна. Энэ ч үүднээс Бизнесийн сургууль нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцах “дадлага аялал”-ыг зохион байгуулж ирсэн нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах болон ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол болж байна.