Магистр

Аялал жуулчлалын менежмент /1,5 жил/

Манай сургуулийн магистрын хөтөлбөр нь дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан билээ. Сургуулиа амжилттай суралцаж төгсөх оюутан та өндөр-чанартай зэрэг хүртэхээс гадна Хорин-Нэгдүгээр зууны бизнес, менежментийн сорилтуудтай тулгарахад бэлтгэгдсэн боловсон хүчин болно гэдэгт итгэж байна.   Бидний эрхэм зорилго “суралцагч-төвт боловсрол”, “уян эрдэм чадвар” эзэмшүүлэхэд оршино. Таны суралцах туршлага ирээдүйн хөтөлбөрийн өөрчлөлтийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, таны суралцах туршлага, чанар нь бидний стратеги төлөвлөгөөг тодорхойлох болно.

Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

  • Аялал жуулчлалын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг бэлтгэх
  • Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээний байгууллагын орчин үеийн менежментийн онол, практик, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох.
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын соёлыг бий болгох онолын үзэл баримтлал, практикт хэрэглэх арга хэрэгслүүдийн талаар судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлэх
  • Төгсөгчдийг хувь хүний болон оюуны өндөр хөгжилтэй иргэн болгон нийгэмд мэргэжлийн болон түүнтэй адил үүрэгтэй хувь хүн болон хөгжих боломжоор хангах
  • Уян ур чадварыг хөгжүүлснээр албан тушаал ахих боломж олгох
  • Суралцах процессыг хангах орчинг бүрдүүлэн өгөх.
  • Суралцагчдын хувь хүний хөгжилд анхаарах өөрөө-суралцагч болох, карьер төлөвлөгөө боловсруулах, зорилгодоо хүрэхэд давуу болон сул талаа ойлгоход туслах
  • Мэргэжлийн болон ёс зүйн  хариуцлагатай ажиллах, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ санаа, шийдэл ургуулах санаачилгатай, тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох чадвар эзэмших, түүнийг боловсруулах, хөгжүүлэх, байгууллагыг алсын хараатай удирдах