Манай тэнхимийн сургалтын давуу тал

  • Орчин цагийн сэтгүүлзүйн ойлголт, мэдлэгийг дадлага давамгайлсан арга хэлбэрээр олгоно. Суралцагчид гараа чилтэл лекц бичиж, танхимд зүүрмэглэхгүй. Өөрсдөө мэдээ, сурвалжлагандаа явж, бичиж редакторлан, зургаа авч, нэвтрүүлгээ хийдэг.
  • Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан дадлага туршлагатай, мэргэжлийн сэтгүүлзүйн багш нар хичээл заадаг.
  • Төгсөгч оюутнуудаа сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож, зуучилж өгдөг тул 100 хувь ажлын байртай төгсдөг.