“Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө” – Scientia est Potentia, Libertas-“СИТИ” их сургуулийг яагаад заавал сонгох ёстой вэ?

Та ямар их, дээд сургуульд орохоо шийдэж амжсан уу? Мэргэжлээ сонгон их, дээд сургуульд суралцана гэдэг амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрийн нэг. Таны цаашдын амьдралыг тодорхойлох чухал шийдвэрт тань тус болохуйц товчхон мэдээллийг хүргэе.

Яагаад “СИТИ” их сургуульд суралцах ёстой вэ?

1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг бага зардлаар эзэмших боломжтой.

“СИТИ” их сургууль нь Европын Холбооны Эрасмус Мундус дээд боловсролын тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага юм. Тус сургуулийн оюутнууд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Франц, Итали зэрэг Европын орнуудын их, дээд сургуулиудад суралцах, цалинтай дадлага хийх боломжтой байдаг.

2. Орчин үеийн тоног төхөөрөмж, суралцах баазаар бүрэн хангагдсан.

 

Тав тухтай, тохилог сургалтын орчин нь суралцах чадавхыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлдэг нь батлагдсан бөгөөд “СИТИ” их сургууль нь дэлхийн чиг хандлагад нийцүүлэн “НОГООН СУРГУУЛЬ” болохоор зорьж байна.

3. Оюун ухаан төдийгүй бие бялдраа давхар хөгжүүлэх боломжтой.

 

Монголын Оюутны сагсан бөмбөгийн спортын түүхэнд ховорхон амжилт үзүүлж байгаа “СИТИ Аянга” баг одоогоор Монгол Оюутны Лигийн 3 удаагийн аварга болоод байна. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, агааржуулалтын систем бүхий спорт зааланд оюутан, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдсэн.

4. Хичээл заах арга барилыг өндөр түвшинд эзэмшсэн магистр, доктор, профессор багш нар ажилладаг.

“СИТИ” их сургуулийн Франц, Польш, Итали, Япон, Вьетнам, АНУ, БНСУ, Монголд боловсрол эзэмшсэн багш нар олон улсын стандартын дагуу боловсруулсан сургалтын хөтөлбөрийг сонирхолтой заах арга зүйд тулгуурлан оюутнуудад заана.

5. Боловсролын салбарт тэргүүлэгч улс орнуудын сургалтын агуулгыг эх орондоо нутагшуулсан.

АНУ-ын Вержиниагийн Их сургууль, Францын Софиа Антиполис их сургууль болон  БНСУ-ын Уйдук Их Сургууль, Кеионг-Инн их сургууль Пусаны их сургууль  зэрэг Их сургуулиудын багш нартай хамтран ажиллах замаар олон улсын түвшинд өндөр эрэлттэй 34 мэргэжлээр олгож байна. Мөн  өнөөдрийн байдлаар Япон, Хятад, Орос, Франц улсуудаас 46 гадаад оюутан “СИТИ” их сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байна.

6. Оюутнууд шинэ, шилдэг санаа, төсөл, хөтөлбөрөө бодитоор хэрэгжүүлэх боломжтой.

“СИТИ” их сургуулийн Инновацийн төв “CITIZONE” 2020-2021 оны хичээлийн жилд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

7. Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд байрладаг.

Манай сургууль их хотын төвд буюу Монгол орны улс төр, эдийн засаг, урлаг, соёл, санхүү, бизнесийн төв цэг “А” бүсэд байрладаг. Монгол Улсын Үндэсний Төв номын сангийн шинэ барилга тун “СИТИ” их сургуулиас 500 метр хүрэхгүй зайд баригдаж, тун удахгуй ашиглалтад орох гэж байна.

 8. “СИТИ” их сургууль AUF /Франц хэлээр хичээл ордог Их сургуулиудын холбоо/ олон улсын байгууллагын ажиглагч гишүүн болсон.

“СИТИ” их сургуульд франц хэл судалж байгаа оюутан, багш нар олон улсын түвшинд төсөл, хөтөлбөр, судалгааны ажилд хамрагдах өргөн боломж бүрдсэн. Энэхүү холбоонд дэлхийн 118 орны 900 гаруй их, дээд сургууль, судалгааны төвүүд багтдаг юм.