“Нөхөрлөлийн элч” шагнал гардан авлаа

ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, СИТИ их сургуулийн хоорондын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, ӨМӨЗО-ны Багшийн их сургуулиас багш Б. Билэгтийг “Нөхөрлөлийн элч” диплом, мөнгөн шагналаар шагнуулсныг өнөөдөр гардууллаа.

Сургуулийн захиргаа, багш, ажилтан, оюутнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, улам өндөр амжилт хүсэн ерөөе.