Сити их сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн элсэх хүсэлтийн бүртгэл эхэллээ. Юуны өмнө таны сонирхож байга мэргэжлээр элсэх боломжтой эсэхийг Сургалтын хөтөлбөр хуудаснаас харна уу. Мөн ямар журмаар элсэлт явагдаж байгааг Элсэлтийн журам (СИТИ-ИХ-СУРГУУЛЬД-ОЮУТАН-ЭЛСҮҮЛЭХ-ЖУРАМ-2018-он)-наас харж танилцаарай.

Элсэх хүсэлтээ гаргахдаа дараах цахим маягтыг бөглөнө үү. Хүсэлтийн хариу өгөх, асуух лавлах бол цахим шуудангаар холбогдох тул өөрийн цахим хаягаа үнэн, зөв оруулахад анхаарна уу.

Элсэлтийн хүсэлтийн цахим бүртгэл нь орон нутгаас, эсвэл биечлэн ирэх боломжгүй байгаа элсэгчдэд хөнгөн шуурхай үйлчлэх зорилготой бөгөөд зөвхөн бүх баримтыг эх хувиар нь өөрийн биеээр авчирч бүртгүүлсэн тохиолдолд элссэнд тооцогдоно. Харин бичиг баримтын бүрдэл дутуу, эсвэл эх хувьтай тулган шалгахад ямар нэгэн байдлаар тохирохгүй байвал элсэлтийн хүсэлтийг бүртгэхгүй байх үндэслэл болно.