Онцлог, давуу тал

  • EMMA хөтөлбөр нь 2011 онд эхэлсэн бөгөөд Ази болон Европын тивийн түнш улсуудын боловсролын солилцоог санхүүжүүлдэг. Хөтөлбөр Азийн 10, Европын 7, нийтдээ 17 их, дээд сургуулийн түншлэлд тулгуурладаг. Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч нь Франц улсын Nice-Sophia Antipolis их сургууль, хамтран зохицуулагчаар Вьетнам улсын Da Nang их сургууль тус тус ажилласан. СИТИ Их сургууль энэхүү хөтөлбөрийн гишүүн сургуулиар 2013 оны 5 сард сонгогдоод солилцоогоор оюутан багш нараа Ази, Европын нийт 17 орны сургуульд 6-36 сарын хугацаатай явуулах боломжтой болсон. Ингээд тус хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд СИТИ Их сургуулиас болон монголын бусад их дээд сургуулиудаас докторын дараах, доктор, магистр, бакалавр, багш солилцооны чиглэлээр нийт 30 гаруй багш, оюутанг 100%-ийн тэтгэлэгтэйгээр 6-36 сарын хугацаатай явуулсан.
  • Одоо Францын Ница хотын Nice-Sophia Antipolis их сургуультай зөвхөн СИС болон Nice сургуулийн хоорондын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн АНУ-ын Virginia International University, Тайван улсын Tainan University of Technology, БНСУ-ын Catholic Kwandong University, Филлифин улсын Saint Louis University, Вьетнам улсын The University of Danang, Япон улсын Teikyo University зэрэг сургуулиудтай бакалавр, магистрын чиглэлээр солилцооны болон Dual Degree хамтран ажиллаж байна.
  • Одоогоор багшлах бүрэлдэхүүний 10% нь докторын зэрэгтэй байгаа бөгөөд цаашид 30%-ийг докторын зэрэгтэй болгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үндсэн гурван багш докторантурт элсэн суралцаж байна.
  • Мэргэжлийн ангийн оюутнууд нь суралцах хугацаандаа 2 удаа дадлага хийх ба дадлага хийх газрыг сургуулийн захиргаа, сургалтын алба, тэнхимийн зүгээс зуучилдаг.
  • Багшлах бүрэлдэхүүн магистр ба түүнээс дээш зэрэгтэй бөгөөд англи хэлний багш нар нь англи хэлийг олон улсад заах эрх бүхий TESOL зэрэгтэй.
  • Тэнхимийн оюутнуудын 30% нь гадаад оюутнууд байдаг бөгөөд Япон, Швед, Франц зэрэг орнуудаас ирж суралцдаг.
  • Төгсөгчдийн 60% нь гадаадын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэн суралцаж байна.
  • “Оюутан дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд “Labor Force”, “New Valey” компанитай хамтран япон улсад оюутан дадлагажих прораммыг хэрэгжүүлдэг.
  • Япон багштай япон хэлний “Saiko” ярианы клубээр дамжуулан оюутан ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой.
  • Хэл тус бүрийнхээ дээд түвшний оноог авч чаддаг.
  • Солонгосын Кён-Ин эмэгтэйчүүдийн сургуультай оюутан солилцооны хөтөлбөрөөр хамтран ажилладаг.
  • Европын холбооны оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
  • Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын давуу тал нь манай сургууль бизнес, урлаг, дизайн, гоо сайхан зэрэг чиглэлээр оюутан бэлтгэдэг мэргэжлийн багш нартай учраас тус мэргэжлийн заах аргын сургалт бусад сургуулиас илүү онцлогтой. Мөн тоглоомоор суралцах арга барилыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хэрэглэж, ой тогтоолт, тоо тоолол зэргийг зэрэгцүүлэн сэтгэхүйг нь хөгжүүлэх заах аргыг хэрэглэдэг. Мөн оюутны дадлага хийх боломжийг бүрдүүлж, ажлын байраар хангаж өгдөг.