ОХУ-ын Иркутск хотноо зохиогдсон “BAIKAL BEAUTY EXPO 2019” тэмцээнд Сити их сургуулийн багш оюутнууд амжиллтай оролцлоо

 

2019 оны 11-р сарын 14-17-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо зохиогдсон “BAIKAL BEAUTY EXPO 2019” тэмцээнд MBEAU-холбоотой хамтран Сити их сургуулийн Гоо сайхны сургуулийн Г.Хос-эрдэнэ багшаар удирдуулсан баг хамт олон амжилттай оролцон ирсэн. Энэхүү тэмцээнд Г.Хос-Эрдэнэ багш гоо сайхны төрлийн шүүгчээр Олон улсын шүүгч нартай хамтран ажиллаж мөн шилдэг дасгалжуулагч багшаар шалгарсан. Тус тэмцээнд гоо сайхны төрлүүд болох “Color smokey eyes, Body art мөн гаран дээр нүүр будалтын төрлүүдээр оролцсон. Уг тэмцээнд амжилттай оролцсон оюутан:

Гоо сайхны сургуулийн 3а ангийн оюутан Б.Мандухай

  • Гаран дээрх нүүр будалтаар алтан медаль
  • Body art төрлөөр хүрэл медаль

Гоо сайхны сургуулийн 3а ангийн оюуан Х.Тунгалаг

  • Color smokey eyes төрөлд хүрэл медаль
  • Гаран дээрх нүүр будалт төрөлд хүрэл медаль

Гоо сайхны сургуулийн 3б ангийн оюутан Ө.Хонгорзул

  • Color smokey eyes төрөлд мөнгөн медаль
  • Гаран дээрх будалт төрөлд мөнгөн медальь
  • Body art төрөлд мөнгөн медаль хүртэж амжилт үзүүлсэн.