“СИТИ” их сургуулийн удирдах ажилтны зөвлөгөөн “Ривер сайд гольф клуб”-т зохион байгуулагдлаа

“СИТИ” Их сургуулийн Инновац, бизнес хөгжлийн газраас зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр тус сургуулийн Дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг шинэчлэх асуудлаас гадна 2020-2021 оны хичээлийн шинэ жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Энэ удаагийн зөвлөгөөнд “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхийлөгч Ц.Байгалмаа болон харьяа газар, алба, салбар сургуулиудын удирдлага оролцлоо.