Эрхэм зорилго: Хүнлэг, соёлтой, өндөр мэдлэг, чадвар бүхий иргэнийг бэлтгэнэ.

Алсын хараа: Дэлхийн боловсролыг Монголд эзэмших боломж олгоно.

Уриа: Таны ирээдүй- бидний бахархал.


СИТИ их сургуулийн веб сайтад зочилж байгаад таньд талархал илэрхийлье! 20 жилийн өмнө буюу 1998 онд манай сургууль анх үүсгэн байгуулагдсан. 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдээд, 2012 онд БСШУЯ- д аттестатчилагдсан. Манай сургуульд 2010 онд хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг болох Оюу коллеж, 2011 онд Цог дээд сургууль тус тус нэгдсэн нь гадаад хэлний болон багшлах мэргэжлийн хөтөлбөр эрхлэх эхлэл болжээ.

Эдүгээ СИТИ их сургууль дотроо 8 бүрэлдэхүүн сургуультай. Үүнд:

  • Бизнесийн сургууль
  • Урлагийн сургууль
  • Гоо сайхны сургууль
  • Хүмүүнлэгийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Архитектур, инженерийн сургууль
  • Дизайны сургууль
  • Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль.

Эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжил /хөтөлбөр/- ээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна. Сити их сургууль Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газар оршдог. Манай материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанар жилээс жилд сайжирч байна. Мөн олон улсын олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон амжилттай ажиллаж байна.

Ойрын хугацаанд англи хэл дээр мэргэжлийн ангиудын хичээлийг явуулдаг болно. Ингэснээр манай оюутнууд гадаадын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах болон гадаад улс оронд оюутан солилцоогоор явах, цаашилбал төгсөөд магистр, докторантурт суралцах нөхцөл боломж бүрдэх юм.

Сургуулийн хичээлийн А байрнаас гадна спорт заал бүхий 4 давхар хичээлийн Б байр  шинээр ашиглалтад орлоо. Хичээлийн А байранд ЮНИТЕЛ операторын гар утастай багш, оюутнууд үнэгүй WiFi ашиглах боломжтой. Их сургуулийн шинэ мэдээллийн систем суурилуулж, ашиглаж эхэлж байна. Багш, ажилтнууд Google компаний G-Suite for Education багцын цахим шуудангийн систем ашигладаг.

Сургуулийн байр, сургалтын орчинтой танилцах бол Үндсэн хуудасны Суралцах орчин хэсгээр зочилно уу.

2020 он гэхэд мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах зорилт хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь манай сургуулийг олон улсын төвшинд хүргэх чухал алхам юм.