Архитектур, дизайны сургууль

Эрхэм зорилго :   Баялгийг бүтээгч ,судалгаа, инновацийн  бүтээлч чадамжтай, дэлхийд өрсөлдөх чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ.

Алсын хараа: Инноваци, технологийн хөгжилд тулгуурласан ,олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн даяарчлагдсан судалгааны  сургууль болно.

Мэргэжлийн тэнхимүүд :   Хувцас дизайн

Компьютер график дизайн

Барилга архитектур –Интерьер дизайн

 

 

 

 

ХУВЦАС ДИЗАЙНЫ ТЭНХИМ

 

 

Хөтөлбөр :  Хувцасны дизайн

                     Текстилийн үйлдвэрлэлийн технологи , дизайн

 

 

Сургалтаар олгох мэдлэг чадвар чадамж : Хувцас дизайны хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн заавал үзэх хичээлүүдийг тодорхой дараалал, системтэй судалж, бvтээгдэхvvн оёх, эсгэх чадвартай байхаас гадна зурах сэтгэн бодох, урлан бvтээх сэтгэлгээ сайтай, дэлхийн улс тvмний болон vндэсний хувцасны онцлог, орчин vеийн загварын чиг хандлага, дизайны урсгал чиглэл, орчин үеийн чиг хандлага, мэдээлэлд дүгнэлт хийх, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн төрөл бvрийн хувцасны шинэ загвар, дизайныг эскиз, графикийн өндөр түвшинд гүйцэтгэх, стиль имидж бүрдүүлэх, энэхvv vйл ажиллагаандаа орчин vеийн комьпютерийн программыг өргөн хэрэглэх, шинэ загварыг сурталчилах, vйлдвэрлэлд нэвтрvvлэх, хувцасны салбарын бизнесийн удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага, зохион байгуулалт хийх мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч, хэрэгжүүлэгч, хариуцлагатай, хөрвөх болон багаар ажиллах чадвар чадамжтай мэргэжилтэн болно.

 

Төгсөгч нь дараах ажлын байруудад ажиллах боломжтой .

– Оёдлын үйлдвэр, салоны хувцасны дизайнер , зохион бүтээгч

-Театр, кино, телевизид хувцасны зураач дизайнер , стилист

-Мэргэжлийн сэтгvvлүүдэд хувцасны дизайнер зөвлөх стилист

-Хувцас судлалын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтан

-Их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих сурганы модуль төгссөний дараа багшлах

– Худалдааны байгууллагад хэрэглэгчийн зөвлөхөөр

– Бие даасан  үйлдвэрлэл, бизнес эрхлэн ажиллана.

 

Суралцах хугацаа : Бакалавр 4 жил   / 2,5-3,5 жил /

                                     Магистр 1,5 жил

Суралцах хэлбэр : Өдөр , эчнээ

Нийт кредит : 145