График дизайны хамгийн сүүлийн үеийн мэдлэг, чадварыг оюутнуудад олгож, олон улсын төвшинд өрсөлдөх мэдлэг, чадвар хослосон бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Бид энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, томоохон амжилт гаргаад байна. Тухайлбал:

Дизайн сургалттай сургуулиудын дунд зохиогддог   Хаврын гоёл  наадмаас 2014 онд Тэргүүн байр, 2015 онд Гран При шагнал тус тус хүртэв. Мөн ШУТИС- аас зохион байгуулдаг  Алтан хулгана наадамд оролцож, Тэргүүн, дэд болон Тусгай байрын шагналуудыг хүртээд байна.Мөн Алтан хулгана-2017 наадамд Анимейшн чиглэлээр тэргүүн байр,Алтан хулгана-2018 наадамд Анимейшн чиглэлээр тэргүүн байр, нийт төрөл дундаа Гранпри цол хүртэж, Хаврын гоёл-2018 наадамд Анимейшн төрөлд тэргүүн байр  эзэлсэн бахдам амжилт гаргасан юм.    2012 оноос магистрийн сургалт , 2015 оноос докторын сургалт тус тус эрхлэн явуулах болсон бөгөөд цаашид цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө орон нутаг болон гадаад улсад амьдарч буй монголчууддаа дээд боловсрол олгох зайны сургалтын системийг хэрэгжүүлж байна,