Хувцас дизайны тэнхим нь мэргэжлийн дизайнеруудын “Гоёл” наадмаас гранпри болон тэргүүн, тусгай байрын шагнал, сургуулийн дэргэдэх “Монголжингоо” загварын товчоо “Монгол улсын шилдэг загварын товчоо” өргөмжлөл 4 удаа хүртэж, дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогддог “Хаврын гоёл дизайн сургалт” наадмаас манай оюутнууд Гранпри шагнал 5 удаа, тэргүүн байрын шагнал 14 удаа, тусгай байрын шагнал 10 удаа, Дизайны шилдэг сургууль өргөмжлөл 5 удаа, Шилдэг удирдагч багш 4 багш хүртсэн бахдам амжилтын эзэд, салбартаа тэргүүлэх байр суурийг баттай эзэлсэн хамт олон юм. Мөн ОХУ, БНХАУ, Сингапур, Австри, Герман зэрэг орнуудад болсон олон улсын үзэсгэлэн, залуу дизайнеруудын уралдаануудад амжилттай оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг хүртэж байсан.

Хувцас дизайны тэнхим нь АНУ, Унгар, Итали, Испани, Сингапур зэрэг орнуудад болон Монгол улсын нэр хүнд бүхий сургуулиудыг төгссөн чадварлаг боловсон хүчнүүд багшлаж байна. Мөн Солонгос, Болгар, Испани, Америк зэрэг орнуудаас зочин профессор урьж ажиллуулдаг.

Манай төгсөгчдийн ажил эрхлэлт 90% байгаа нь бидний нэг амжилт, давуу тал билээ.

Орчин үеийн эрэлт хэрэгцээ болон мэргэжлийн боловсрол олгох тал дээр анхаарч бид  дараах чиглэлээр бакалавр болон магистрын сургалт эрхлэж байна.

 

Элсэлт авах мэргэжлүүд

  Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
 Хувцас дизайн  4 жил  Бакалавр
 Текстилийн үйлдвэрлэлийн технологи /Ноос, ноолуур/  4 жил  Бакалавр
 Хувцас дизайн /Эчнээ/  2,5-3,5 жил  Бакалавр
 Хувцас дизайн  1,5 жил  Магистр