СИТИ их сургууль нь 2003-2004 оны хичээлийн жилээс эхлэн “Аялал жуулчлалын менежмент” мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн ба 2006 оноос “Зочид буудал, зоогийн газрын менежмент”, 2010 оноос  “Аялал жуулчлал-Гадаад хэл“, 2017 онд БНСУ-ын “UIDUK” их сургуультай “Агаарын тээврийн үйлчилгээ” – “Airlines & Tourism” мэргэжилийн шинэ анги нээж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх “MOU- A memorandum of understanding” гэрээ байгуулсан.

2018 оноос Зочлох үйлчилгээ, Аялал жуулчлалын менежментийн ангийн оюутнууд Япон улсын “YUKAI RESORT” амралтын газрын зочид буудал, зоогийн газарт “НЭГ ЖИЛИЙН ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР”-т хамрагдан Япон улсын аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний дэвшилтэт технологи, ур чадвар, туршлага эзэмшин, бие даан амьдарч ажиллах чадвартай болох, япон, англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлж улмаар дэлхийн хэмжээний соёл, боловсролтой иргэн болон төлөвшиж байна.

2018 оноос Зочлох үйлчилгээ, Аялал жуулчлалын менежментийн ангийн оюутнууд Япон улсын Окинава мужын зочид буудал, зоогийн газар, машин түрээсийн газруудад “НЭГ ЖИЛИЙН ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР”-т хамрагдан туршлага хуримтлуулж байна.

2019 оноос Япон улсын “HILTON NISEKO VILLAGE” зочид буудалд “НЭГ ЖИЛИЙН ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР”-т хамрагдахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Анхны төгсөлтөө 2008 онд хийж 29 оюутан төгсгөж байсан бол өнөөдөр тус тэнхим  бакалаврын мэргэжлийн 3 хөтөлбөр, магистрын  1 хөтөлбөр хэрэгжүүлж байна.