Бизнесийн удирдлагын тэнхим нь 2004 онд бие даан  зохион байгуулагдсан  бөгөөд одоогийн байдлаар тус  тэнхим менежмент, худалдаа, нягтлан бодох бүртгэл, маркетинг гэсэн мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагын магистр, бизнесийн удирдлагын докторын сургалт явуулж байгаа бөгөөд бакалаврын өдрийн 4 хөтөлбөр, эчнээ, оройн ангийн 2 хөтөлбөр, магистрын  1, докторын 1 хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Их сургууль, ААН байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ажил олгогч, төгсөгч, сургуулийн гурвалсан үйл ажиллагааг танилцуулах сургалт,  ажлыг зохион байгуулж, өөрсдийн тавигдах шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах, ажлын дадлага, ур чадвар олгох бүх хэлбэрийг манай сургууль дэмжин ажиллаж байна. Энэ ч үүднээс Бизнесийн сургууль нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцах “дадлага аялал”-ыг зохион байгуулж ирсэн нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах болон ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол болж байна.

Манай тэнхмээс Ц.Эрдэнэсайхан боловсрол судлалын ухааны доктор, Д.Амгалан, Ж.Ариунболд, Р.Батжаргал нарын эдийн засгийн ухааны докторууд төрөн гарсан билээ.

Тус тэнхмийн багш нар нийт 20 шахам сурах бичиг, гарын авлага боловсруулсан төдийгүй жилдээ 2-4 эрдэм шинжилгээний ажлыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлдэг.

Г.Алтантовч, Н.Чанцалдулам нарын бичсэн “Зар сурталчилгаа ба идэвхжүүлэлтийн удирдлага”, “Олон улсын маркетинг” сурах бичгүүд нь мэргэжлийн бусад их дээд сургуулиудад ч эрэлт хэрэгцээтэй сайн бүтээл болсон юм.