1998 онд СИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо/ бакалаврын зэрэгтэй гоо сайхны мэргэжилтэн бэлтгэх анги нээж 30 оюутан элсэн орсноор гоо сайхны сургуулийн хөгжлийн гараа эхэлсэн юм. Анхны сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд монголын арьс гоо заслын анхдагч эмч нарын нэг их эмч Л. Гаваа, одоогийн “Байгаль” салоны эрхлэгч О.Байгаль, Сайд нарын гэж нэршсэн Нэгдсэн II эмнэлгийн их эмч Д.Отгонжаргал, Польш улсад мэргэжил эзэмшсэн Л. Мядагмаа нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Нямдаваа микро биологи, УИХ- ын гишүүн асан О. Одончимэд эрүүл ахуйн хичээлийг тус тус зааж оюуны хөрөнгө оруулалт хийсэн түүхтэй.

Монгол улсад гоо сайхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц сургуулийн хувьд өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг хийж бүтээсэндээ манай хамт олон баяртай байна. Юуны өмнө олон жилийн үйл ажиллагаа, туршлага дээрээ үндэслэн дээд боловсролын стандартыг хангасан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй болж, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд хөгжин бэхжлээ.

Сургалтын бүхий л үйл ажиллагааг БНСУ, Бельги, ХБНГУ болон СИТИ их сургуулийн шилдэг төгсөгч мэргэжлийн багш нар удирдан явуулж байна. Тухайлбал: Арьс гоо заслын багш О.Номуундарь н БНСУ-ын Сенгоны их сургуулийг маш амжилттай төгсөж ирээд тус сургуульд багшилж байна. Үсчин стилистийн  багшаар ҮГЗХолбооны шүүгч, Монгол улсын мастер үсчин Г.Ганцоож,  нүүр будалтын багшаар “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагчаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа  Г. Хос-Эрдэнэ нарыг дурьдахад таатай байна. Манай оюутан багш нарын тайз дэлгэцийн ажилласан уран бүтээлээс  : Атганд үлдсэн эрдэнэ, Хүүхэлдэй, Ороолон, Шуугиан таригч, Ядуугийн зовлон2 , Хавцалд, Өртөө, Бумеранг, Girls ОАК гэх мэт.

Мөн X-түц, Шинэ үе, Маск, Мөрөөдлийн театр, Эмоци продакшн болон хамтлаг дуучдын тоглолтын рекламны нүүр будалт хувиргалтуудыг тогтмол хийж гүйцэтгэдэг.

Төгсөгчдийн ажлын байр:

Манай үсчин стилист, арьс гоо засалч мэргэжлээр төгсөгч нар нь өөрийн бие даасан салон нээж болон гоо сайхны зөвлөх,  nail artist, make-up artist, body art, кино дэлгэцийн нүүр хувиргагч, бариа засалч зэрэг гоо сайхны бүхий л салбарт хөрвөх чадвартай бэлтгэгдэж төгсдөгөөрөө давуу талтай юм. Мөн монголын өндөр зэрэглэлийн Grease salon, Bella salon, Charming spa, The Bon Esthetic, Хос шагай, Evergood, Ca lilly, B B secret гэх мэт салонуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Гоо сайхны сургуулийг төгсөгчид дотоодод төдийгүй маш амжилттай ажиллаж олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал: 2016, 2017,2018 онуудад болсон ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН XXIII их наадмуудад амжилттай оролцсон. 2016 онд гоо сайхны сургуулиас нийт 12 оюутан 5 төрлөөр мэргэжил нэгтнүүдтэйгээ болон их мастеруудтай маш амжилттай өрсөлдөв. Тус сургуулийн  нүүр будалтын багш  Г. Хос-Эрдэний удирдсан 2 оюутан алт, хүрэл медалиар энгэрээ мялаав.

  • 3-р курсын оюутан Б. ОТГОНБААТАР  Body art буюу биен дээр зурах урлагийн төрөлд өрсөлдөж ТЭРГҮҮН байр эзлэн АЛТАН медаль
  • 4-р курсын оюутан Б. АЛТАНЗУЛ мөн тус төрөлд өрсөлдөж 3-р байр эзлэн ХҮРЭЛ медаль тус тус хүртлээ.

Монголын үсчин гоо засалчдын холбооноос 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг Үндэсний аварга шалгаруулах ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН XXIV их наадам 2018 оны 12 сарын 4-нд болсон .

  • Үсчин стиллистийн 2-р курсын оюутан С.ЭРХЭМБАЯР тайзны нүүр будалт төрөлд МӨНГӨН медаль
  • Үсчин стиллистийн 2-р курсын оюутан Ө.ХОНГОРЗУЛ дүр хувиргалт төрөлд МӨНГӨН медаль
  • Арьс гоо заслын 2-р курсын оюутан М.АМИН-ХҮСЛЭН дүр хувиргалт төрөлд АЛТАН медаль
  • Үсчин стиллистийн 3-р курсын оюутан оюутан М.БЯМБАСҮРЭН тайзны нүүр будалт төрөлд АЛТАН медаль
  • арьс гоо заслын 4-р курсын оюутан Э.ЯНЖИНЛХАМ тайзны нүүр будалт төрөлд ХҮРЭЛ медаль тус тус хүртэж амжилттай оролцлоо

Гоо сайхны сургууль нь  дараах мэргэжлүүдээр элсэлт авдаг :

Мэргэжлийн нэр Суралцах хугацаа Зэрэг
Арьс, гоо засал+/make-up, nail art/ 4 жил Бакалавр
Үсчин, стилист+/make-up, nail art/ 4 жил Бакалавр
Сувилахуй 4 жил Бакалавр
Химийн технологи/гоо сайхны бүтээгдэхүүн судлал 4 жил Бакалавр
Гоо заслын технологич 1.5 жил Магистр

 

Гоо сайхны сургуулийн төгсөгчид нь гоо сайхны салонууд, гоо сайхны эмнэлэг, зөв хооллолт болон тураах төв, фитнесс клубууд,  алжаал тайлах төвүүд,  гоо сайхны сургалт явуулдаг сургалтын төв, коллеж, их дээд сургуульд багшлах бүрэн боломжтой.

Гадаад харилцаа: БНСУ-ын Kyong- enn Univercity,  Самюүкийн их сургууль гэх мэт сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажилладаг.