1. Гоо сайхны сургууль нь дараах мэргэжлүүдээр элсэлт авдаг :

*Гоо заслын урлаг, технологи: Арьс-гоо засал+/make-up, nail art/

Үсчинь стилист-/make-up, nail art/

*Сувилахуй

* Химийн технологи / Гоо сайхны бүтээгдэхүүн судлал/

Эчнээ /2,5-3,5 жил/

*Гоо заслын технологич

Магистр /1,5жил/

*Гоо заслын технологич

  1. Уралдаан тэмцээн:

Үсчин гоо сайхны мэргэжлийн холбооноос зохион байгуулдаг улсын аврага  шалгаруулах тэмцээнээс 2016, 2017,2018 онуудын нүүр будалтын төрлийн алт, мөнгө, хүрэл  медаль  болон гранпри шагнал хүртсэн.

  1. Оролцсон уран бүтээлүүд:

Боловсрол суваг телевизээс зохион байгуулдаг Яг түүн шиг шоуны үндсэн 8 оролцогчдын нүүр хувиргалтыг  багш Г.Хос-Эрдэнэ шилдэг оюутнуудаа удирдан 3дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Тайз дэлгэцийн ажилласан уран бүтээлээс  : Атганд үлдсэн эрдэнэ, Хүүхэлдэй, Ороолон, Шуугиан таригч, Ядуугийн зовлон2 , Хавцалд, Өртөө, Бумеранг, Girls ОАК гэх мэт.

Мөн X-түц, Шинэ үе, Маск, Мөрөөдлийн театр, Эмоци продакшн болон хамтлаг дуучдын тоглолтын рекламны нүүр будалт хувиргалтуудыг тогтмол хийж гүйцэтгэдэг.

  1. Төгсөгчдийн ажлын байр:

Манай үсчин стилист, арьс гоо засалч мэргэжлээр төгсөгч нар нь өөрийн бие даасан салон нээж болон гоо сайхны зөвлөх,  nail artist, make-up artist, body art, кино дэлгэцийн нүүр хувиргагч, бариа засалч зэрэг гоо сайхны бүхий л салбарт хөрвөх чадвартай бэлтгэгдэж төгсдөгөөрөө давуу талтай юм. Мөн монголын өндөр зэрэглэлийн Grease salon, Bella salon, Charming spa, The Bon Esthetic, Хос шагай, Evergood, Ca lilly, B B secret гэх мэт салонуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

  1. Гадаад харилцаа: БНСУ-ын Kyong- enn Univercity, Самюүкийн их сургууль гэх мэт сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөр хэрэжүүлж хамтран ажилладаг.

 

 

Элсэлт авах мэргэжлүүд:

 Мэргэжлийн нэр               Суралцах хугацаа  Зэрэг
 Гоо заслын урлаг, технологи:

·         – Арьс гоо засал

·

·         – Үсчин стилист

 Гоо сайхны бүтээгдэхүүний технологи 4 жил  Бакалавр
 Гоо заслын урлаг, технологи  1,5 жил  Магистр