Дизайны сургууль

Анх 1998 онд  Монголжингоо буюу Сити их сургууль байгууллагдахад нээгдсэн гурван мэргэжлийн нэг нь хувцас дизайн юм. 2005 онд График дизайн, 2007 онд Интерьер дизайн, 2011 онд Архитектур, 2016 онд Барилга инженерийн мэрэгжил тус тус нээгдсэн түүхтэй. Манай багшлах боловсон хүчин АНУ, Сингапур, Итали, Унгар болон Монгол улсын нэр хүндтэй сургуулиудыг төгсгөсөн чадварлаг багш нараас бүрддэг бөгөөд хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын чанарыг олон улсын төвшинд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Тухайлбал: АНУ-ын San Jose State их сургуулийн төгсөгч багш Ч.Солонго Интерьер дизайн болон архитектурын мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах, сургалтын хэвшмэл шинж чанарыг өөрчлөх талаар санаачилгатай ажиллаж, бодит хувь нэмэр оруулав. 2015 онд Испани улсаас Desigual брэндийн дизайнер, зохион бүтээгч Э.Одхүү  дөрвөн сарын хугацаатай зочин профессороор ажиллав. Европын холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “EMMA” хөтөлбөрийн хүрээнд докторант дэд профессор Д.Отгонзаяа Итали улсад 18 сар, Магистр багш Д.Энхцэцэг ХБНГУ-д 1 жилийн хугацаанд тус тус амжилттай суралцаж ирсэн юм. Манай сургууль монголын Дизайнеруудын Холбоо, Монголын Архитектуруудын Холбоо, Монголын Ноос Ноолуурын холбооны гишүүн байгууллага бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээг, ур чадварыг хөгжүүлэхэд  хувь нэмэр оруулах зорилгоор 2007,2008,2013,2014,2015,2017,2018 онуудад “Сити-дизайн” улсын уралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

График дизайны хамгийн сүүлийн үеийн мэдлэг, чадварыг оюутнуудад олгож, олон улсын төвшинд өрсөлдөх мэдлэг, чадвар хосолсон бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Бид энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, томоохон амжилт гаргаад байна. Тухайлбал: Дизайн сургалттай сургуулиудын дунд зохиогддог ” Хаврын гоёл” наадмаас 2008,2009,2015,2017,2016,2018 онд Тэргүүн байр, 2015 онд Гран При шагнал тус тус хүртэж Дизайны шилдгийн шилдэг сургуулиар 3 удаа шалгараад байна. Мөн ШУТИС- аас зохион байгуулдаг “Алтан хулгана” наадамд 2013,2014,2017 онд тэргүүн байр 2018 онд Гран При цол хүртлээ.

Элсэлт авах мэргэжлүүд                   

 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа   Зэрэг
 Компьютер график дизайн

– График дизайн

– Хэвлэлийн дизайн

 4 жил  Бакалавр
 Компьютер программ хангамж

– Сүлжээний программ хангамж