Урлагийн сургууль

Сити их сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж яваа салбарын нэг бол урлагийн сургууль юм. Эдүгээ манай төгсөгчид хот, болон орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Олны танил алдартай дуучид, жүжигчид манай сургуульд суралцан, төгсгөж гарсанд бид баяртай байдаг юм. Сургуулийн гадаад харилцаа хөгжиж, олон улсын уралдаан тэмцээнд оролцох, ялангуяа магистрт тэтгэлгээр суралцах үйл явц өргөжиж байна. Манай сургуулийн урлагийн ангиудад ОХУ, БНХАУ, Япон, Бельги зэрэг орнуудаас оюутнууд ирж суралцдаг юм.