Төгөлдөр хуурын багш: Г.Янжинзаяа

Дуулах ур зүйн багш: МУГЖ, Профессор Ж.Цэцэгээ

Дуулаач, Хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгч, эстрадын дуу дуулах ур зүйн багш  С.Гантулга

Тус тэнхим нь 2005 онд Дуурь, Эстрадын дуучин бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд дуурийн болон эстрад, уртын дууч, морин хуурч мэргэжлээр, гадаадын  болоод өөрийн орны нийт 200 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна. Дээрхи мэргэжлүүдийг эзэмшсэнээр гадаадын болон Монголын урлагийн байгууллага театр чуулгуудад гоцлол дуучин, хөгжимчин, найрал дуучнаар ажиллахаас гадна урлагийн олон төрөл жанрт хөрвөж өөрийн хүссэн уран бүтээлээ туурвин дэлхийн алдартай театруудын тайзнаа ая дуугаа өргөж, хүссэн дүрээ мөнхөлж хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын болоод гадаадын соёлын үнэт өв уламжлалд тулгуурласан суурь бүрэлдэхүүнийг бий болгож түүгээр дамжуулан соёл урлагийн  гоо зүй, ёс суртахуун, чадвар чадамжийн өндөр шаардлагыг хангасан мэргэжилтэн  бэлтгэн гаргахад оршино.

ЗОРИЛТ

Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн урлагийн шинэ тутам төрөл жанруудад үндэсний онцлог хэв маягийг шингээн, тэдгээрийг бүтээх уран бүтээлчдийг бэлтгэх гол суурь бааз, төв хүрээлэн болно.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

  • Эчнээ /2,5 – 3,5 жил/
  • Бакалавр /4 жил/
  • Магистр /1,5 жил/

СУРАЛЦАХ МЭРГЭЖИЛ

  • Дуурийн дуучин
  • Эстрадын дуучин
  • Уртын дуучин
  • Морин хуурч

ДЭЭРХИ МЭРГЭЖЛҮҮДИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР

  • Гоцлол дуучин
  • Гоцлол хөгжимчин
  • Мюзикл, киноны жүжигчин
  • Найрал дуучин
  • Дуу хөгжмийн багш
  • Телевиз радиогийн дууны найруулагч, хөтлөгч
  • Хөгжмийн найруулагч, ая зохиогч
  • Дуу хоолойн бичлэгийн студийн продюсер, sound engineer
  • Кино, мюзикл, театрын дууны найруулагч, хөгжмийн зохиолч зэрэг олон арван мэргэжил рүү хөрвөх боломжтой.

БАХАРХАЛ

  • Оюутан Э.Амгалан, Д.Дагвадорж нар Оросын Холбооны Улсын, Буриад Улсад зохиогдсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын  уралдаанд 3-р байр,  Г.Мөнхбат, М.Галмандах нар “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд 2-р байр, мөн М.Галмандах Б.Шарав-ын нэрэмжит ОУ-ын уралдаанд тусгай байр эзлэн амжилттай оролцон мэргэжлийн төвшинд ур чадвараа сорив.
  • Universe Best Songs наадамд: -2009 онд “S4” хамтлаг шилдэг оролцогч, 2011 онд “G melody” хамтлаг 2- р байр, ӨМӨЗО-оос ирж суралцсан оюутан Тэнэгэр “Шилдэг оролцогч” болсон.
  • 2010 оны төгсөгч О.Ганзориг “Гэгээн муза” 2011 наадмын “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн.
  • 2010 оны төгсөгч Б.Ууганбаатар “Гэгээн муза” 2012 наадмын “Шилдэг туслах дүр”-ийн шагнал хүртсэн.
  • 2011 оны төгсөгч Б.Чинсанаа “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд 2-р байрт шалгарсан.
  • Бээжин хотод зохиогдсон “You Can” олон улсын тэмцээнд манай сургуулийн 2009 оны төгсөгч S4 хамтлаг амжилттай оролцож шилдэг 8-д шалгарсан
  • 2009 оны төгсөгч Э.Амгалан “Universe Best Songs – 2017” наадмын шилдэг оролцогч.
  • 2015 оны төгсөгч Ө.Солонго “Universe Best Songs – 2016” наадмын шилдэг оролцогч.
  • 2015 оны төгсөгч Ж.Өлзий “Universe Best Songs – 2017” “My Voice” наадмын шилдэг оролцогч.
  • 2014 оны төгсөгч ЦДБЭЧ-ын дуучин Г.Мөнхбат БНАСАУ-д болсон дэлхийн 20 гаруй орны 500 гаруй шилдэг уран бүтээлчид оролцсон 31 дэх удаагийн “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадмаас гоцлол дуу болон гурвал төрөлд тус тус МӨНГӨН ЦОМ-ын эзэн болсон. Мөн МУ – ын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаанд Тусгай Байр эзэлсэн.

 

ЭЛСЭЛТИЙН СУУРЬ ШАЛГАЛТ

  • Дуу
  • Бүжиг
  • Шүлэг
  • Ритм