Тэнхимийн эрхлэгч: МУСТА  Ш.Мөнхтуяа

Уран чадварын багш: МУГЖ Ц.Төмөрхуяг

Тайзны ярианы багш: МУСТА С.Сарангэрэл

Дуулах, бүжиглэх, жүжиглэх чадварыг мэргэжлийн төвшинд эзэмшсэн, ёс суртахууны  өндөр соёлтой, хамтран ажиллах чадвартай, хүнлэг иргэн бэлтгэхэд  оршино.

Манай сургууль нь 2008 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Монголын шилдэг их дээд сургуулиудад болон ХБНГУ, ОХУ, БНСУ  зэрэг орнуудад мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой, чадварлаг уран бүтээлчид багшилдаг юм. Сити их сургуулийн Урлагийн сургуулийн Кино драмын 3-р курсийн оюутнууд ОХУ-ын Москва хотын  ГИТИС /театр урлагийн сургууль/-ээс зохион байгуулдаг тайзны туялзуур сэлэмний Серебряная шпага /SILWER SWORD/ олон улсын фестивальд 2 дахь жилдээ амжилттай оролцож ГИТИС-ийн захирлын нэрэмжит шагнал хүртлэв.

Манай сургууль нь дараах   сургуулиудтай хамтран ажилладаг. Үүнд:

    • ОХУ-ын Кемерово хотын СУИС
    • Улан-Үдэ хотын Дорно Сибирийн урлагийн их сургууль
    • ОХУ-ын РГИСИ /Российский Государственный Институт Сценического Исскуства/
    • Москва хотын ГИТИС зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж дадлага хийдэг юм. Эдүгээ манай төгсгөгчид мэргэжлийн төвшинд өндөр үнэлэгдэж байгаа бөгөөд богино хугацаанд ижил төстэй урлагийн сургуулиудын дунд тэргүүлэх байр суурийг эзэлсэндээ бид баяртай байдаг юм. Жүжигчний мэргэжлийн ангийн оюутнууд олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаагийн зэрэгцээ гадаадын их, дээд сургуулиудын магистрантурт суралцагсдын тоо өсч байна.

Манай сургуулийн төгсгөгчид амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж амьдарч байгааг дурдвал:

    • УДЭТ-ын жүжигчин МУСТА О.Тодгэрэл /Гэгээн Муза наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналт/
    • Уран нугараач, жүжигчин МУСТА Э.Лхагва-Очир /Дэлхийн циркийн тэмцээний Алтан цомын эзэн, ОХУ-ын циркчдийн тэмцээний  Мөнгөн жүжигчин шагналын эзэн
    • Жүжигчин Н.Мөнхсоёл
    • Хувьсал продакшны жүжигчин Г.Бямбасүрэн
    • Монгол HD  телевизийн хөтлөгч Б.Хэрлэнчимэг болон мөн УДЭТ-д:
    • “Хувьсал” продакшн
    • “Шинэ үе” продакшн
    • “Х түц”  продакшн
    • “Мөрөөдлийн театр”
    • “Эмоци” продакшн   болон  Өмнөговь, Завхан, Хэнтий, Дорнод, Баянхонгор , Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Өвөрхангай, ОХУ-ын Улан-Үдэ, БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ны Ордос, Манжуур, Хөх хот зэрэг улс орнууд болон аймаг хотын театр чуулгад ажиллаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд

 Мэргэжлийн нэр              Суралцах хугацаа  Зэрэг
 Жүжгийн урлаг   4 жил   Бакалавр
  Урлаг судлал   1,5 жил  Магистр