Хууль зүйн сургууль

Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж 2017 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн харьяанд Эрх зүйн тэнхим байгуулагдаад 2018 оноос бие даан Хууль зүйн сургууль болон өргөжиж байна.

 

 

Тэнхим:

  1. Төр, захиргаа, удирдлагын эрх зүйн тэнхим
  2. Иргэн-Бизнесийн эрх зүйн тэнхим
  3. Эрүүгийн эрх зүйн тэнхим

Хууль зүйн сургуулийн эрхэм зорилго: “Хувь хүний болон  нийгмийн хариуцлагыг өндрөөр ухамсарласан, эрх зүйн онол, арга зүй эзэмшсэн, хууль хэрэглэх, судалгаа, шинжилгээ хийх, өндөр чадвар, чадавхтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино”

Судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэл:

  1. “Оюуны өмч- бизнесийн эрх зүй”
  2. “Монголын төр, эрх зүйн сурвалж, судлал”

Багшлах бүрэлдэхүүн: Нийт багш нарын 80 хувь нь эрдмийн зэрэг, цолтой.

 

Хууль зүйн сургуулийн захирал: Доктор (Ph.D), дэд профессор Н.Мичидмаа

Хууль зүйн сургуулийн захирал Доктор (Ph.D), дэд профессор Н.Мичидмаа

 

Дэмбэрэлцэрэн санийн тэтгэлэг: Энэ жилээс эхлэн Дэмбэрэлцэрэн санаас сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан жил бүр сургалтын тэтгэлэг олгож байхаар шийдвэрлэсэн.

2017-2018 оны хичээлийн жилд сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн дараах нэр бүхий оюутнуудыг шалгаруулан тэтгэлэг олгоод байна.