Англи болон орос хэлний багш, солонгос, япон, хятад хэлний орчуулагч, багш- сургуулийн өмнөх боловсрол /өдөр, эчнээ/ хөтөлбөрөөр тус тус мэргэжилтэн бэлтгэдэг.

Багшлах бүрэлдэхүүн магистраас дээш зэрэгтэй бөгөөд англи хэлний багш нар 2017 онд Монгол дахь FARO  International education group болон Oxford International Education Group-ийг хамтран зохион байгуулсан сургалтыг амжилттай дүүргэж TESOL  зэргийн шаардлагыг хангасан бөгөөд олон улсад багшлах эрхийн сургалтыг амжилттай дүүргэсэн. Манай тэнхим  Солонгос,Япон, АНУ гэх зэрэг орнуудаас ирсэн  мэргэжлийн багш нартай хамтран ажилладаг.   Мөн гадаад хэлний ангийн оюутнууд 3-р курсээсээ хамтын ажиллагаатай гадаадын их сургууль, байгууллагуудад болон тухайн улсад нь очиж  дадлага хийдэг.

Бид хэлний мэргэжлийн бус оюутнуудад заах англи хэлний уламжлалт сургалтыг өөрчилж, оюутнуудыг 1-р курсээс нь төвшин тогтоон суралцуулж, төгсөлтийн үе шат бүхэнд “Сертификат” олгодог болсон. Энэ нь оюутнуудаа IELTS, TOEFL –ийн оноотой төгсгөх үндсэн зорилготой. Тус тэнхимийн дэргэд Европ- Ази хэлний сургалт-дадлагын зорилготой “Гадаад хэлний төв” ажилладаг бөгөөд тус төв нь анхан дунд, гүнзгий шатны сургалт явуулдаг. Мөн англи хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтанд (ЭЕШ) бэлтгэдэг.

Бид ЕБС-ийн сурагчдын дунд Англи хэл–Амжилтын гүүр  олимпиадыг 2015 оноос жил бүр амжилттай зохион байгуулж байна.

Хүмүүнлэгийн сургууль