Гадаад хэлний тэнхим

СИТИ их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн гадаад хэлний тэнхим нь:

Бакалавр

  • Багш, гадаад хэлний боловсрол / орос, англи /
  • Орчуулагч, гадаад хэлний боловсрол /англи, япон, солонгос, хятад/
  • Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрөөр тус тус мэргэжилтэн  бэлтгэдэг.

Эчнээ

  • Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрөөр тус тус мэргэжилтэн  бэлтгэдэг.

Мэргэжлүүдийн хөрвөх боломж

Багш, гадаад хэлний боловсрол / орос, англи /

Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд, сургалтын төвүүд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, дотоодын байгууллага, компанийн оффист ажиллах боломжтой.

Орчуулагч, гадаад хэлний боловсрол /англи, япон, солонгос, хятад/

Орчуулгын товчоо, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, дотоодын байгууллага, компанийн оффист ажиллах боломжтой.

Онцлог, давуу тал

  • Багшлах бүрэлдэхүүн магистр ба түүнээс дээш зэрэгтэй бөгөөд англи хэлний багш нар нь англи хэлийг олон улсад заах эрх бүхий TESOL зэрэгтэй.
  • Тэнхимийн оюутнуудын 30% нь гадаад оюутнууд байдаг бөгөөд Япон, Швед, Франц зэрэг орнуудаас ирж суралцдаг.
  • Төгсөгчдийн 60% нь гадаадын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэн суралцаж байна.
  • “Оюутан дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд “Labor Force”, “New Valey” компанитай хамтран япон улсад оюутан дадлагажих прораммыг хэрэгжүүлдэг.
  • Япон багштай япон хэлний “Saiko” ярианы клубээр дамжуулан оюутан ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой.
  • Хэл тус бүрийнхээ дээд түвшиний оноог авч чаддаг.
  • Солонгосийн Кён-Ин эмэгтэйчүүдийн сургуультай оюутан солилцооны хөтөлбөрөөр хамтран ажилладаг.
  • Европын холбооны тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой

 

Багш, сургуулийн өмнөх боловсрол / өдөр, эчнээ/

Бүх төрлийн цэцэрлэгийн байгууллагад бүлгийн багш болон удирдах албан тушаалд ажиллах боломжтой.

Онцлог, давуу тал

  • Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын давуу тал нь манай сургууль бизнес, урлаг, дизайн, гоо сайхан зэрэг чиглэлээр оюутан бэлтгэдэг мэргэжлийн багш нартай учраас тус мэргэжлийн заах аргын сургалт бусад сургуулиас илүү онцлогтой. Мөн тоглоомоор суралцах арга барилыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хэрэглэж, ой тогтоолт, тоо тоолол зэргийг зэрэгцүүлэн сэтгэхүйг нь хөгжүүлэх заах аргыг хэрэглэдэг. Мөн оюутнуудаа дадлага хийх боломжийг бүрдүүлж, ажлын байраар хангаж өгдөг.

 

Тухайн мэргэжлийн элсэлтийн суурь шалгалтууд

  • Монгол хэл
  • Нийгмийн ухаан