Сити их сургууль 2018 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургуультай нэгдэж, улмаар шинэ түвшинд, онцлог арга барилаар сэтгүүл зүйн дээд боловсролтой, шилдэг боловсон хүчнийг бэлтгэж байна. Бид барууны сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг Монголын хөрсөнд буулгаж, чанартай, үр өгөөжтэй сургалт явуулснаар мэргэжлийн мэдлэг, ур чадвар өндөртэй, ёс зүйн хэм хэмжээг сахих ухамсар төлөвшилтэй шилдэг сэтгүүлчдийг хэвлэлийн салбарт нийлүүлдэг.

Давуу тал:

  • Орчин цагийн сэтгүүл зүйн ойлголт, мэдлэгийг дадлага давамгайлсан арга хэлбэрээр олгоно. Суралцагчид гараа чилтэл лекц бичиж, танхимд зүүрмэглэхгүй. Өөрсдөө мэдээ, сурвалжлагандаа явж, бичиж редакторлан, зургаа авч, нэвтрүүлгээ хийдэг.
  • Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан дадлага туршлагатай, мэргэжлийн сэтгүүлзүйн багш нар хичээл заадаг.
  • Ярих урлаг, Тайз, дэлгэцийн яриа, Камертай харилцах үндэс хичээлүүдийг Жүжигчний тэнхимийн мэргэжлийн багш нар заадаг. Бусад сургуулийн сэтгүүлзүйн сургалтын хөтөлбөрт багтдаггүй дээрх хичээлүүд орсноор оюутнуудын ярих ур чадвар дээшилж, сайжрахаас гадна дэлгэц, камерын өмнө хэрхэн ажиллахыг нарийвчлан сурдаг.
  • Сонин, радио, телевиз, цахим зэрэг хэвлэмэл болон электрон мэдээллийн хэрэгслийн алинд ч ажиллах чадвартай мэргэжлийн сэтгүүлч болж төгсөнө. Тэд сэтгүүлч, редактор, гэрэл зурагчин, хөтлөгч, зураглаач, эвлүүлэгчийн алиных нь ч үүргийг гүйцэтгэх хэмжээний хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсдөг.
  • Сэтгүүлчдийн англи хэлийг чадавхжуулах зорилгын хүрээнд Монголын оюун ухааны академи, FARO-той хамтран тусгай хөтөлбөрөөр өндөр түвшинд судалдаг. Мөн япон, солонгос, орос хэлүүдийг сонгон судалж мэргэших боломжтой.
  • Манай төгсөгчид 100 хувь ажлын байртай төгсдөг. Сити их сургууль нь оюутны өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд төгсөгч оюутнуудаа сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож зуучилдаг.

Ажлын байр:

  • Телевиз, Радиогийн сэтгүүлч
  • Сайт, Сонины сэтгүүлч
  • Мультимедиа сэтгүүлч
  • Дижитал сэтгүүлч
  • Хөтлөгч, нэвтрүүлэгч, редактор
  • Фото сурвалжлагч, гэрэл зурагчин
  • PR, рекламын уран бүтээлч
  • Гадаад мэдээний редактор
  • Хэвлэлийн төлөөлөгч
  • Олон нийттэй харилцах ажилтан
  • Олон нийтийн сүлжээний редактор
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн судлаач

Сэтгүүлч болохын тулд ямар шалгалт өгөх вэ?

  • Монгол хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Гадаад хэл