Сургалтын төлбөр, хөнгөлөлт, тэтгэлэг

Сургалтын төлбөрийг БСШУС яамнаас гаргасан журмын дагуу Эрдмийн зөвлөл суралцагч оюутны мэргэжлээс хамаарч өөр өөрөөр тогтоодог. 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд манай сургуулийн төлбөр бусад ижил мэргэжлийн хөтөлбөрүүдтэй харьцуулбал дундаж буюу бага түвшинд байгаа юм.

Манай сургуулийн оюутан, багш нар олон улсын төслийн хүрээнд солилцооны хөтөлбөрт хамрагддаг. Энэ жилийн хувьд 2 бакалавр, 2 магистр, 1 докторын суралцагч Франц улсын Нице хотын их сургуульд Эрасмус + хөтөлбөрийн хүрээнд солилцоогоор суралцах сонгон шалгаруулалт явагдаж байна. Мөн дадлагажигч багш болон ажилтан тус бүр нэг тус сургуульд 2 долоо хоног ажиллах юм.

Элсэгчид дараах хөнгөлөлтийг эдлэх боломжтой:

  • ЭЕШ- д өндөр оноо авсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлнө. Үүнд:
    • 750- аас дээш бол  50%
    • 700- 749 оноотой  бол  30%
    • 650- 699 оноотой бол 20%
    • 600- 649 оноотой бол 10%
  • Тухайн чиглэлээр аймаг, хот, улсын хэмжээний уралдаан, тэмцээнд эхний 5 байрт шалгарч байсан бол 30 – 50 хувь хүртэл
  • СИТИ их сургуулиас суралцах эрхийн урилга хүлээн авсан бол 5-30 хувь хүртэл
  • ЕБС- ийг “А” үнэлгээтэй төгссөн бол 30%
  • Биеийн тамир спортын өндөр амжилт гаргаж байсан болон спортын зэрэг цолтой бол 30- 50% хүртэл.

Тайлбар: Дээр дурдсан хөнгөлөлтүүд нь хамтарсан хөтөлбөрт хамаарахгүй бөгөөд давхардуулж олгохгүй.