Манай сургууль 1998 онд ‘Монголжингоо’ нэртэйгээр анх байгуулагдсан. 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан төвшинд магадлан итгэмжлэгдэж, 2012 онд БСШУЯ-аар аттестатчилагдсан болно.

1998 онд ‘Mонголжингоо’ нэртэйгээр байгуулагдаж байсан Сити их сургуулийн Бизнесийн сургуульд  3-н мэргэжлээр оюутан элсүүлж авч байсны нэг нь ‘Үйлчилгээний менежмент’-ийн анги байсан бөгөөд 17 оюутан элсэн орсноор үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Бизнесийн сургуулийн анхны багш нар нь Ерөнхий сайд асан Жасрай, эдийн засгийн ухааны доктор Н.Цэрэнпил, Н. Нацагдорж нарын нэр хүндтэй хүмүүс багшилж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм.

Менежментийн тэнхим нь 2004 онд бие даан зохион байгууллагдсан бөгөөд 2008 оны захирлын 01/02 тоот тушаалаар Бизнесийн Удирдлагын Факультет, улмаар 2016 онд 01 дүгээр сарын 04-ний өдрийн захирлын 01 тоот тушаалаар Бизнесийн Удирдлагын Сургууль болон өргөжсөн. Манай багшлах боловсон хүчин гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалсан багш нараас бүрдэж байна. Бид үндсэн багш нарын зэрэгцээ эдийн засаг, бизнесийн салбарын салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал:  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Гавъяат эдийн засагч Д.Байлийхүү, Гадаад Хэргийн Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын орлогч дарга Л.Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан, Г.Төртогтох /PH.D/, Бизнесийн удирдлагын MBA хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч П.Мөнххтогт нарын олон  бүтээлч эрхэмүүдийг  дурдаж болно.

Бид 2016-2017 оны хичээлийн жилээс мэрэгжлийн хичээлүүд  англи хэлний сургалттай болж, гадаадын шилдэг сургуулиудын жишгээр хичээлийн хөтөлбөр болон үйл ажиллагаага явуулж байна. Энэ бүхэн манай сургалтын хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд гаргаж,оюутнууд маань олон улсын түвшинд хүрсэн боловсрол эзэмших боломж олгож буйдаа онцгой ач холбогдолтой юм. 2012 оноос магистрийн сургалт, 2015 оноос докторын сургалт  мөн эчнээгийн сургалтууд тус тус эрхлэн явуулах болсон.

1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна.

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

1998 онд байгуулагдахад нээгдсэн гурван мэргэжлийн нэг нь Үйлчилгээний менежмент байв. Анх Монгол улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай, эдийн засгийн ухааны доктор Н.Цэрэнпил, Н.Нацагдорж нарын нэр хүндтэй хүмүүс багшилж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм. Бизнесийн сургууль нь хоёр тэнхимтэй:

УРЛАГИЙН СУРГУУЛЬ

СИТИ их сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж яваа салбарын нэг бол Урлагийн сургууль юм. Эдүгээ манай төгсөгчид УБ хот болон орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Олны танил алдартай дуучид, жүжигчид манай сургуульд суралцан төгсгөж гарсанд бид баяртай байдаг юм. Сургуулийн гадаад харилцаа хөгжиж, олон улсын уралдаан тэмцээнд оролцох, ялангуяа магистрт тэтгэлгээр суралцах үйл явц өргөжиж байна. Манай сургуулийн урлагийн ангиудад ОХУ, БНХАУ, Япон, Бельги зэрэг орнуудаас оюутнууд ирж суралцаж байна. Урлагийн сургууль нь хоёр тэнхимтэй:

БАРИЛГА АРХИТЕКТУР-ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

Чадварлаг сайн багш нар, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрөөр бусад ижил төстэй мэргэжлийн сургуулиудтай өрсөлдөж, олон улсын тавцанд гарах зорилт тавин ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө зөвхөн дизайны чиглэлтэй байсан бол одоо архитектур, барилга зэрэг мэргэжлүүд нэмэгдсэнээр сургалтын үйл ажиллагаа өргөжиж, элсэгчдийн тоо нэмэгдэх болов.

Манай онцлог: Төгсгөх ангийн оюутнуудын ” Gradation Show”- г жил бүр амжилттай зохион байгуулж, эцэг эх, багш, олон нийтэд сонирхуулдаг уламжлалтай.

Манай сургууль Монголын Дизайнеруудын Холбоо, Монголын Архитекторуудын Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбооны гишүүн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээг, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Сити -дизайн” улсын уралдааныг хоёр жил тутам амжилттай зохион байгуулж байна.

Барилга, архитектур, дизайны сургууль нь гурван тэнхимтэй:

ГОО САЙХНЫ СУРГУУЛЬ

Гоо сайхны мэргэжил нь дэлхийн шилдэг 50 мэргэжлийн нэг билээ. Элсэгчдийн тоо жилээс жилд өсч байна. Гоо сайхны тэнхим энэ сургуулийн үндсэн тэнхим юм.

Манай онцлог: Монгол улсад гоо сайхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц сургууль. Бид олон жилийн үйл ажиллагаа, туршлага дээрээ үндэслэн дээд боловсролын стандартыг хангасан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй болж, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд хөгжин бэхэжлээ. Сургалтын үйл ажиллагааг БНСУ, Бельги, ХБНГУ болон СИТИ их сургуулийн шилдэг төгсгөгч мэргэжлийн багш нар удирдан явуулж байна.