ХУВЦАС ДИЗАЙНЫ ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

1998 онд СИТИ  их сургууль /хуучнаар Монголжингоо/ байгуулагдахад нээгдсэн 3 мэргэжилийн нэг нь “Хувцас дизайн” юм.

Хувцас дизайны тэнхим нь “Хувцас дизайн”-ны мэргэжлээр 1998 оноос эхлэн элсэлт авч 20 жилийн хугацаанд нийт 380 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн. Төгсөгчидийн 90 гаруй хувь нь мэргэжилээрээ томоохон үйлдвэр аж ахуйн газар болон өөрдийн бие даасан Хувцас загварын салон байгуулан ажиллан байна.

Тус тэнхим нь мэргэжлийн дизайнеруудын “Гоёл” наадмаас гранпри болон тэргүүн, тусгай байрын шагнал, сургуулийн дэргэдэх “Монголжингоо” загварын товчоо “Монгол улсын шилдэг загварын товчоо” өргөмжлөл 3 удаа хүртэж, дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогддог “Хаврын гоёл дизайн сургалт” наадмаас манай оюутнууд Гранпри шагнал 5 удаа, тэргүүн байрын шагнал 14 удаа, тусгай байрын шагнал 10 удаа, Дизайны шилдэг сургууль өргөмжлөл 5 удаа, Шилдэг удирдагч багш 4 багш хүртсэн бахдам амжилтын эзэд, салбартаа тэргүүлэх байр суурийг баттай эзэлсэн хамт олон юм.

Мөн ОХУ, БНХАУ, Сингапур, Австри, Герман зэрэг орнуудад болсон олон улсын үзэсгэлэн, залуу дизайнеруудын уралдаануудад амжилттай оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг хүртэж байсан. Хувцас дизайны тэнхим нь АНУ, Унгар, Итали, Испани, Сингапур, ОХУ, БНХАУ зэрэг орнуудад болон  Монгол улсын нэр хүнд бүхий сургуулиудыг төгссөн чадварлаг боловсон хүчнүүд багшилж байна. Мөн Солонгос, Болгар, Испани, Америк, Япон зэрэг орнуудаас зочин профессор урьж ажиллуулдаг.

Манай сургууль Монголын Дизайнеруудын Холбоо, Монголын Архитекторуудын Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбооны гишүүн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Сити -Дизайн” улсын уралдааныг  жил тутам амжилттай зохион байгуулж байна.

Цаашдын зорилт: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг дизайнер бэлтгэх, тэдний бүтээл “Монгол бренд”-ийг олон улсын зах зээлд экспортлоход оршино.

Play
Slider