Сэтгүүлзүйн тэнхим

      Сити их сургууль нь 2018 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургуулийг өөртөө нэгтгэж, Сэтгүүл зүйн тэнхимийг шинээр үүсгэн байгуулсан юм. Тус тэнхим нь орчин үеийн даяаршиж буй нийгэмд хөрвөх чадвар бүхий онол, дадлагын өндөр мэдлэгтэй, шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой.

      Манай тэнхим барууны  сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг Монголын хөрсөнд буулгаж, чанартай, үр өгөөжтэй сургалт явуулснаар мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйн ухамсар төлөвшилтэй шилдэг сэтгүүлчдийг хэвлэлийн салбарт бэлтгэдэг.

        Сэтгүүл зүйн тэнхимд олон жил ажилласан, онолын болоод практик дадлагатай багш нар хичээл заадаг. Тэнхимийн эрхлэгч Д.Сандагсүрэн  сэтгүүл зүйн докторын (Ph.D) зэрэгтэй.

          Мөн тус тэнхим нь дараах мэргэжлүүдээр бакалавр болон магистрын элсэлт авч байна. Үүнд:

Бакалавр  /4 жил/

  • Сэтгүүл зүй

Магистр /1,5 жил/

  • Сэтгүүл зүй