“Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулийн манлайлагч, шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ.

Соёлын төв өргөөнд болсон энэхүү уулзалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнг сонирхсон юм. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд СИТИ их сургуулийн оюутнууд оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутнуудын тавьсан асуултад хариулж, тэдэнд эр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлан эмэгтэй хүнийг хүндлэхээс эхлээд улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон захиж, хөгжлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа.